Таван ханатай гэртэй болголоо
2020-06-03

 

 

Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдын нийгмийн баталгааг хангах, залуу гэр бүлийг дэмжих, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл боломжийг хангах зорилгоор шат дараалсан арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

 

Энэ  хүрээнд өөрсдийн дотоод нөөц бололцоог ашиглан Даланзадгад сум дахь Улсын нөөцийн салбарын харуул Ц.Сэрдамбад таван ханатай өргөө цагаан гэрийг гардуулан өглөө гэж Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин