Centerra Gold компанийн хувьцааны үнэ 2,76 хувиар буурчээ
2020-06-03

Канадын алт олборлогч компани болох Centerra Gold Inc компанийн хувьцааны үнэ  Торонтогийн хөрөнгийн бирж дээрх өчигдрийн арилжаагаар 2,76 хувиар буурчээ. 

 

Арилжаа дуусах үеэр нэгж хувьцааны үнэ 9,91 ам.доллар байсан бөгөөд мягмар гаригт нийтдээ 643 948 хувьцаа зарагдсан байна. Өдрийн арилжааны туршид Centerra компанийн хувьцаа 9,73-10,18 ам.долларын хооронд хэлбэлзжээ.

 

Centerra Gold Inc нь Канадын алт олборлогч компани бөгөөд Кыргызстанд Кумтор орд, Монголд Бороогийн орд газарт олборлолт хийдэг. 2016 оны долоодугаар сард энэ компани Канадын томоохон алт зэсний ордыг худалдан авч байгаа талаараа зарлаж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Centerra mongolos garad yvsan
2020-06-03
Хувьцааг нь худалдаж аваач алт өсөөд б
2020-06-03