COVID-19: Өмнөд Африкийн шүүх хөл хориог хууль бус гэж үзлээ
2020-06-03

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсад коронавирусийн дэгдэлтийн улмаас тогтоосон хөл хорио нь үндсэн хууль зөрчсөн, хууль бус гэж гэж Гаутенг мужийн Дээд шүүх үзжээ. 

 

"Засгийн газраас тогтоосон зарим хязгаарлалт COVID-19 вирусийн тархалтаас сэргийлэх зүй ёсны шаардлагуудад нийцэхгүй байна" гэж шүүхийн тогтоолд онцолсон байна. Улмаар хууль бус гэж үзсэн хөл хорионы хязгаарлалтуудыг 14 хоногийн дотор цуцлахыг Засгийн газарт мэдэгджээ.

 

Энд дуулгахад, ӨАБНУ коронавирусийн халдвараас үүдэлтэй цар тахлын улмаас авч хэрэгжүүлсэн хөл хорионы арга хэмжээнүүдээ зургаадугаар сарын нэгнээс эхлэн хэсэгчлэн цуцлаж эхэлсэн байна. Улмаар иргэд спортоор хичээллэхийн тулд гадагш гарах, ажилдаа явах, шашны байгууллагад очих боломжтой болжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин