Трамп Индианагийн праймеризд ялалт байгуулав
2020-06-03

АНУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 11 дүгээр сарын гурванд болно. Америкт сонгуулийн өмнө праймериз буюу намын дотоод сонгууль явуулдаг уламжлалтай бөгөөд өнөөгийн ерөнхийлөгч Дональд Трамп Индиана мужийн праймеризэд ялалт байгуулсан талаар CBS мэдээлжээ. 

 

Ирэх сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшихээр горилж байгаа Жозеф Байден мөн Индиана мужид ялалт байгуулсан байна. 

 

Энд дуулгахад, өнөөгийн Ерөнхийлөгч Дональд Трампыг Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшүүлэх Бүгд Найрамдах Намын сонгуулийн өмнөх үндэстний их хурал Хойд Каролина мужийн Шарлотт хотод наймдугаар сарын 24-27-ны хооронд болохоор товлогдож байв. Гэвч коронавирусийн цар тахлын улмаас арга хэмжээг зохион байгуулна гэсэн баталгаа өгөхгүй гэж мужийн захирагч Рой Купер мэдэгдсэн байна. 

 

Одоо бүгд найрамдахчууд их хурлаа хийх өөр муж хайж байгаа хэмээн Трамп мэдэгджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин