Эмнэг адуу сургаж байсан хүүхэд усанд унаж амь насаа алджээ
6-3

 

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Улаан-Ам багийн “Битүүтийн Баян нуур” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 50 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 170 км-т/ тус аймгийн харьяат малчин У /18 настай, эрэгтэй/ адуу сургаж байгаад “Баян нуур”-ын усанд 06.02-ны өдрийн 17:30 цагийн орчим осолджээ.

 

Ослын тухай дуудлагыг 06.02-ны өдрийн 17:52 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 06.03-ны өдрийн 02:20 цагт 8 метрийн гүнээс цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн байна. 

Shuud.mn
Сонин хачин