М.Икарди Парист бүрмөсөн суурьшихаар болов
6-4

Францын хөлбөмбөгийн "Пари Сен Жермен" клуб Италийн "Интер"-ээс зээллэгээр тоглож буй аргентин довтлогч Мауро Икардиг албан ёсоор худалдаж авч, 2024 он хүртэл багтаа тоглуулах гэрээ байгуулав.

 

Икардигийн гэрээнд 50 сая еврогоор худалдаж авах заалттай байсан бөгөөд Парисын баг ийм дүнг "Интер"-т төлжээ. Өдгөө 27 настай тэрбээр энэ улиралд "Пари Сен Жермен"-ий төлөө 31 тоглолтод 20 гоол оруулж, лигийн аварга болоход чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин