Сэрэмжлүүлэг: Гэр шатаж таван настай хүүхэд энджээ
2020-06-04
Гэрэл зургийг MPA.mn

 

Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн “Гурвалжин” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 50 км-т/ малчин Б-ийн 5 ханатай гэр шатж нэг хүүхдийн амь нас эрсэджээ.

 

Тодруулбал 2020.06.03-ны өдрийн 08:40 цагт айлын гэр шатаж, уг гал түймэрт Ө/ 16 настай, эмэгтэй/ түлэгдэж гэмтсэн бол Ш /5 настай, эрэгтэй/ нас барсан байна.

 

Гэр хорооллын айл өрхүүд гэр, орон байрны галын аюулгүй байдлыг ханган, яндан пийшин зуухны аюулгүй ажиллагааг шалгаж, бага насны хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настнуудыг харгалзах хүнгүй гэртээ үлдээхгүй байхыг Онцгой байдлын албанаас анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин