Шоглох яах вэ, сэтгэл олъё
2020-06-04

Хотын гудамжинд дөрвөн жилийн өмнөх дүр зураг хэдийн бий болжээ. Өглөө булан эргэтэл нэр дэвшигчийн хамаг байдгаараа гоёж, хачин сайхан инээмсэглэсэн гэрэл зурагтай самбар байршсан байна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Өнөө жил нэр дэвшигчдийн өрсөлдөөний гол талбар гудамж биш сошиал байх бололтой. Эхнээсээ бие биенээ “гөвж” харагдана. Нэр дэвшигчид гэхээсээ илүүтэй сонгогчид өнөө хэдийн хичээж авахуулсан зураг, бичлэгийг хошигнол болгон хөхрөлдөж байх юм. Ихэнхдээ тэдний өмссөн зүүсэн, уран сайхны тавилттай зургийг хуваалцаж баахан инээлдэх аж. Ард нь улстөрчийн биш уран бүтээлчдийн хэдэн шөнийн нойргүй хөдөлмөр яваа даа.

 

Шоглох яахав ээ. Хүссэн хүсээгүй бид нэгнийх нь нэрийг дугуйлж таарна. Харин хэнийг вэ гэдэг чухал. Энэ удаагийн сонголтдоо ул суурьтай чамбай хандахгүй бол дахиад л төрд гомдсон, цөхөрсөн он жилүүдийг туулна. Атал үүнийг л сонгоё гээд итгэл дүүрэн дугуйлчих хүн 606 дотор цөөн. Тэгвэл ядаж л сэтгэлтэйг нь олж сонгоё. Хүнд сэтгэл байхад олон зүйлийг бүтээж болдог.

 

Хэт драмлаг жүжиглэлт, нялуун үгсээс илүүтэй итгэл төрүүлэхүйц үнэнг нь, амбиц, алдар нэрд дуртайг биш амьдрал мэддэгийг нь таньж дугуйлъя л даа. “Хэдүүлээ хуваад идчихье ээ, чишш” гэхэд “Энэ чинь иргэдийн өмч” гээд ширээ цохиод босоод ирэх шударгыг нь олъё л доо.

 

Бэл бэлчинтэй, бэлэн мөнгө амалсныг биш. Үрээд л дуусах мөнгөнөөс илүүтэй ирээдүйд тайван амгалан амьдрахад гар татахгүй нэгийг нь гаргаад үзье.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Болж л өгвөл идэж уучих гээд байхыг огт биш. Боломж нөхцөл, багахан дэмжлэг байхад “босоод” ирэх бизнесийг дэмжихийн төлөө шатаж, шаналж чадахыг нь сонгоё.

 

Аягахан хоолны төлөө аль байдгаараа тэмцэж яваа амьдралыг зүрхээрээ мэдэрч “Яав л дээр вэ” хэмээн нойргүй хөрвөөн үүр цайлгаж чадах нэгнийг төрд төлөөлөл болгон илгээе. Дараа нь тэднийд дайлуулсан шиг гурилтай шөл шорхийтэл сорж суух гудиггүй нөхрийг л дугуйлъя. 

 

Б.Итгэл

Shuud.mn
Сонин хачин
Нэрийг нь хоосон үлдээсэн ч болно ш дээ.
2020-06-04
uneheer ichig2:
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл тойрогтоо өөрийн 395,6 сая төгрөгийн санхүүжилтээр 16 арга хэмжээг зохион байгууллаа
2020-06-04
МАН:
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл 487 сая төгрөгийн хадгаламж, 677 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөхтэй
2020-06-04
Бага шиг солиороорой:
шинэ эвсэл яахаараа МАНАН бүлэглэлийн мөнгөөр санхүүждэг билээ???
2020-06-04
Зочин:
Энэ жилийн сонгууль бол намуудын хоорондох, нэр дэвшигч хувь хүмүүсийн хоорондох өрсөлдөөний сонгууль биш, харин МАНАН бүлэглэл (30 гэр бүл) болон ард түмний хоорондох өрсөлдөөий сонгууль болж байгааг анхаарагтун!!! Электрат хөдөлгөөн, шинэ эвсэл зэрэг нь МАНАН бүлэглэлийн мөнгөөр санхүүжсэн, тэдний төлөөлөл юм. АН-ын төлөөлөлыг ард түмэн нэгэнт тоохоо больсон. Цаашид ч тоохгүй. Иймээс сайхан Монгол эх орноо МАНАН-гийн саварт базуулахгүйн тулд ард түмний цорын ганц итгэл найдвар нь болсон МАН-ыг дэмжицгээе!!!
2020-06-04
Бага шиг солиороорой:
шинэ эвсэл яахаараа МАНАН бүлэглэлийн мөнгөөр санхүүждэг билээ???
Монголхүү:
Хүмүүс ээ! Манай нам, танай нам гэлгүйгээр Монголын төлөө амь, амьдралаа зориулж чадах шударга, мэдлэг чадвартай хүмүүсийг л олж сонгоцгооё! Нам бүрд тийм хүн байгаа ш дээ. Намчирхаж, талцдагаа л больцгооё, ард түмээн?
2020-06-04
зочин:
СӨХ ард түмнээсээ нэр дэвшүүлэх хүмүүсээ эрэмбэлж чадахгүй яачихсан юм бэ. Арай ч дээ энэ нэр дэвшиж байгаа нөхдүүдийгээ ард түмнээс минь шаардлага хангасан сэхээтэн гадаад хэлтэй сайхан ард түмний хүүхдүүд алга уу. СӨХ шинэчилэгдсэн үү хуучин албан тушаалтангууд байсан тохиолдолд сонгуулийн тоонд будилаан ноттой гарна гэхэд ард түмэн итгэхгүй байгаа
2020-06-04