Тайландад  байгаа Монгол иргэдийг татан авахыг шаардаж жагсав
2020-06-04

 

Тайланд улсад  гацсан Монгол иргэдийн ар гэрийнхэн өнөөдөр /2020.06.04/ ОБЕГ-ын гадна жагслаа. Цугларсан иргэд гарын үсэг цуглуулж  Тайланд улс руу шууд нислэг үйлдэж өгөхийг хүсэж байгаа аж. 

 

Иргэн Э.Сүндарь:

 

-Тайландад  гацсан  160 гаруй иргэд  Элчин сайдын яаманд  эх орондоо буцах хүсэлтээ гаргасан. Тайландад ажиллаж амьдарч байгаа  иргэд хүсэлтэй гаргаагүй. Дөрвөн бага насны хүүхэдтэй гэр бүл, өндөр настай иргэд байна. Зүүн Азийн орнуудын нислэгийг Сөүл, Токиогийн нислэгээр авна гэсэн мэдээлэл өгсөн. Зөвхөн Японд гэхэд 1460 гаруй иргэн нэрээ өгсөн байна. Яаж энэ хүмүүсийг хоёр, гуравхан нислэгээр авах вэ? Өнгөрсөн хугацаанд тэвчээртэй  хүлээсэн. Тайланд улс руу шууд нислэг үйлдэж өгнө үү гэсэн албан шаардлагыг хүргүүлж байна. 

 

Иргэн Ц.Насанбат:

 

-Ээж маань Тайландад нэгдүгээр сард очсон. Охин дүү маань Тайландад ажилладаг мөн эрүүл мэндийн шалтгааны улмаас явсан. Ээжийг авахаар дөрөвдүгээр сарын 26-ны Сөүл-ийн онгоцонд билет бичүүлээд бэлдэж байтал ээж маань  дөрөвдүгээр  сард тархиндаа цус харвасан. Тайландын эмнэлэгт сар гаруй хэвтсэн. Санхүүгийн хүндрэлээс үүдэн хувийн эмнэлгээс гараад улсын эмнэлэгт хэвтүүлсэн гэсэн ч төлбөртэй учраас гэрийн асаргаанд гарсан. Тайланд руу нислэг үйлдэж өгнө үү гэж гуйж байна. 

 

Иргэн Д.Цэрэндэндэв:

 

-Манай ар гэрийн гурван хүн гадаадад байгаа. Англи хэлний зургаан сарын  сургалтаар явсан. Турк, ОХУ, БНСУ-аар дамжин ирэх боломжийг хайсан ч боломжгүй болсон. Охин дүү маань хоёр нялх хүүхэдтэй.  Ээжийгээ санаад хэцүү байна.

Г.Мичидмаа

 

Shuud.mn
Сонин хачин
БИ МАНАН:
тайландад хэн ч ажил хийдэггүй, хийлгэдэг ч үгүй хориотой. ичихгүй сонин сонин юм яриж байх.... дуугүй чимээгүй байж байгаа ч тэнэг юмнууд...
2020-06-06
Биеэ vнэлэчид ирээд ажил олдохгуй хэцvvл байх байхдаа. Нэг нь зочид буудалд биеэ vнэлж байгаад баригдсан гэж мэдээгээр гарсан шvv. Одоо л эх оронтойгоо гэнэт санав гэж.
2020-06-05
Тайланд биеэ үнэлэгчдийн орон. Өөр тэнд байх шалтгаан юу байв гэж
2020-06-05
гадаадад өвөлждөг авилгачдын ах дүү амраг садан одоо наанаа зуныг өнгөрүүлээ намраас та нарыг татахыг бодъё ирээд угаасаа монгол муухай болно биз
2020-06-04
irgen:
chadahgui baij shal demii gadaad yavahiin dontoi umnuud yah gej yavdagiin , yuch medehgui baij gadaadad hyn bolgon yavaad chadaad baidag um bish, eryyl mendiin asuudlaar gadaad yavaad baih heregch ugui shdee horongotei l bish bol mongold chin emchlehgui ovchin gej baihgui shdee, emch narch gesen end emchlehgui gadaad yav gedgee bolh heregtei shdee
2020-06-04
z:
anhnaasaa uah gej uabsan archaagui uamnuud ulsdaa gai bolson uamnuud
2020-06-04