COVID-19: Тувад халдварын тохиолдол 1,4 мянгад дөхжээ
2020-06-04

Тувад коронавирусийн халдварын тохиолдол өссөөр байгаа бөгөөд өнгөрсөн хоног 94 хүнээс COVID-19 вирус илэрсэн талаар тус улсын Эрүүл мэндийн яам мэдэгдсэнийг Regnum агентлаг дамжуулсан байна.

 

Ингэснээр Тувад коронавирусийн халдварын нийт тохиолдол 1391 болжээ. Энэ улсад анх халдвар илэрснээс хойших хугацаанд 54,5 мянган лабораторийн шинжилгээ хийсэн байна.

 

"Коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон өвчтөнүүдтэй хавьтагчдыг лабораторийн шинжилгээнд хамруулсны дүнд 1125 тохиолдлыг илрүүлсэн, 170 хүн амьсгалын замын шинж тэмдэгтэйгээр эмнэлгийн тусламж авахад халдвартай нь илэрсэн бол бусад бүс нутгаас зөөвөрлөгдсөн тохиолдол 96 байна" хэмээн Тувагийн Эрүүл мэндийн яам мэдээлжээ. 

 

Өнөөдрийн байдлаар Тувад 403 өвчтөн эдгэрч гарсан, 1140 ортойгоор эмчилгээ явуулж байгаагийн 30,5 хувь нь сул нөөц ор байгаа гэнэ.

 

Энд дуулгахад, Тувагийн тэргүүн Шолбан Кара-оол тавдугаар сарын 25-ны өдөр коронавирусийн халдвар нь авсан нь батлагдаж, эмнэлэгт хэвтсэн юм. Тэрбээр эмчилгээ хийлгэн, зургадугаар сарын дөрөвний өглөө эмнэлгээс гарсан байна. Түүнд давтан шинжилгээ хийхэд хариу нь сөрөг гарчээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Орос олон үндэстэнтэй ямар үндэстэн нь иа өвчлөөд байна?
2020-06-06
нэгднээ
2020-06-04
монголтойгоо хамт бсан бол аштай юу, оросын шавхруу горьдож сууцгаах гэж
2020-06-04
нэгднээ
тувагийн тэргүүн:
хар-уул эдгэсэн нь яамайдаа
2020-06-04