Меркель: Германы эдийн засаг түүхэн дэх хамгийн хүнд үеэ туулж байна
6-5

Дэлхий даяар тархсан цар тахал эдийн засгийн хямралыг араасаа дагуулсан. Олон орон, тэр дундаа өндөр хөгжилтэй орнууд ч энэ цар талаас үүдэлтэй хямралтай нүүр тулсаар байгаа юм. 

 

Тэдгээрийн нэг нь Герман улс бөгөөд өнөөгийн эдийн засгийн  хямрал нь тус улсын түүхэн дэх хамгийн хүнд үе гэж ХБНГУ-ын канцлер Ангела Меркель мэдэгджээ. 

 

"Бид ХБНГУ-ын түүхэн дэх хамгийн хүнд эдийн засгийн нөхцөл байдалд орлоо. Үүнийг тодруулж, залруулах хэрэгтэй" хэмээн  Меркель мэдэгджээ. 

 

Түүнчлэн, коронавирусийн цар тахлаас үүдэлтэй хямралыг даван туулахын тулд Германы эрх баригчид 130 тэрбум еврогийн төсөвтэй эдийн засгийг дэмжих багц арга хэмжээг авч хэрэгжүүлснийг онцолсон байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин