АНУ: Жорж Флойдтой салах ёс хийжээ
6-5

Тавдугаар сарын 25-ны өдөр цагдаагийнханд баривчлагдах үеэрээ амиа алдсан өнгөт арьстан Жорж Флойдтой салах ёс хийх ажиллагаа АНУ-д болсон талаар ВВС мэдээллээ. Энэ ёслолд Миннеаполис хотын дарга Жейкоб Фрай оролцсон бөгөөд харин Ерөнхийлөгч Трамп оролцохоос татгалзсан гэж эх сурвалж мэдээлсэн байна. 

 

"Флойдтой тохиолдсон зүйл энэ улсад өдөр бүр гардаг. Америкийн эрүүл мэнд, үйлчилгээ болон бусад бүх салбарт ийм зүйл гардаг. Бид босон, "хүзүүнээс минь өвдгөө ав" гэж хэлэх цаг болсон" хэмээн АНУ-ын алдарт хүний эрхийн төлөө тэмцэгч, санваартан Эл Шарптон оршуулах ёслолын үеэр үг хэлэхдээ онцолжээ.

 

Энд дуулгахад, Жорж Флойдын цогцост задлан шинжилгээ хийхэд түүнийг дөрөвдүгээр сард COVID-19 вирусийн халдвар авч байсан гэдэг нь тодорхой болсон байна.

 

Харин түүний өмгөөлөгч Бенжамин Крамп "Жорж Флойдыг коронавирусийн цар тахал хөнөөгөөгүй. Энэ бол арьс өнгөөр ялгаварлан гадуурхалтын цар тахал байсан" хэмээн мэдэгджээ.

АНУ: Үхэл нь үймээн үүсэх шалтгаан болсон Флойд гэж хэн байв? 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Эрх ашгийнхаа төлөө тэмцэж чаддаг ард түмнээс сурах зүйл монголчуудад их бий.
2020-06-07
Irgen:
Zuv asiayydiig barag l ingehee shahsan shyy.
2020-06-06