Ухань хотын оршин суугчид Бээжин рүү зорчих боломжтой болжээ
6-6

Хятадын нийслэл тахалтай холбоотой нөхцөл байдлын шаардлагыг бууруулсны дараа Хубэй мужаас Бээжин рүү зорчих онгоц болон галт тэрэгний тасалбарын эрэлт эрс өссөн талаар Синхуа агентлаг мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр Хубэй муж, тэр дундаа Ухань хотоос ирэх хүмүүст агаарын болон төмөр замын тасалбар худалдан авах хязгаарлалтыг Бээжин цуцалсан байна. 

 

Түүнчлэн Бээжин хотод ирсэн хүмүүсийг 14 хоног тусгаарлалтад байх журмыг цуцалсны дээр Хубэй мужаас автомашинаар Бээжин хүрэхийг зөвшөөрчээ. Мөн Ухань хотоос Бээжинд ирж буй хүмүүс өмнө нь шинжилгээгээр сөрөг хариутай гарсан бол дахин оношилгоо өгөх шаардлагагүй болжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
unene uu?
2020-06-06