Д.Нямхүү: Давтан шинжилгээгээр хоёр оюутанд коронавирус илэрч, нэг оюутан эдгэрлээ

img

 

ЭМЯ-наас шинэ коронавирусийн халдварын талаар ээлжит мэдээллээ хийв. Өнөөдрийн байдлаар шинэ коронавирусийн халдвар 216 улс оронд бүртгэгдэж, 6 сая гаруй хүн өвчилснөөс 3.1 сая хүн эмчлүүлж байна.  Сүүлийн 24 цагт дэлхийн хэмжээнд энэ өвчний халдварыг 130 мянган хүн авсан нь батлагдсан байна.

 

 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 

 

-2020 оны зургадугаар сарын 5-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторит нийт 255 хүнд шинжилгээ хийснээс 253 хүний шинжилгээнээс вирус илрээгүй. Харин тавдугаар сарын 28-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн хоёр оюутны давтан шинжилгээнд 10 хоногийн дараа коронавирус илэрлээ.

 

Өнөөдөр дахин нэг оюутан эдгэрч, эмнэлгээс гарч байна.  Энэ оюутан 22 настай. Тавдугаар сарын 13-нд эх орондоо ирж, 14-ний эхний шинжилгээгээр вирус илэрсэн. Нийтдээ 23 хоног эмчлэгдэж гарч байна. Монгол Улсад нийт тохиолдол 193 болж, эдгээрээс 71 нь эдгэрч, ХӨСҮТ-ээс гарсан.

 

Биеийн байдлыг үнэлбэл, 108 хүн хөнгөн, хүндэвтэр 14, 8-16 насны нэг хүүхэд, жирэмсэн эмэгтэй гурав, элэгний хавдартай нэг, чихрийн шижин өвчтэй нэг хүн эмчлэгдэж байна хэмээв. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
ХӨСҮТөвд мэдээлэл хариуцсан ажилтан байдаггүй юм уу. Энэ эмч өвчтөнөө гардан эмчилнэ, бас мэдээллийг өөрийн биеэр дамжуулна гээд их л ядардаг байх даа хөөрхий минь.
2020-06-07
Амны хаалт зүүгээгүй Оркуудыг торгоно гэсэн яасан бэ. Гадуур олон сая төгрөгний орлого оруулах Оркууд зомби царайлаад явцгааж бна. Тэд элэг нэгт ах дүүс , эх орон гэх ойлголт байхгүй бололтой. Тийм новшнуудад хатуу хандах хэрэгтэй. Хүмүүс ч өөрийгөө хамгаалж цаад дүфүүддээ хэлж бай л даа
2020-06-07
Зочин:
Хэ хэ манай ЭМЯ УОК европ латин америк usa-д тархаж дэгдэж нас барж байгаа шиг манайд эхэлвэл яах бол одоо ч яахав цөөн тохиолдолтой байгаа болохоор мундаг ажиллаж байгаа юм шиг харагдах бас гайхуулах ядаж байхад гаднаас зүсэн зүйлээр нь оруулж ирээд байдаг амжих уу манай анагаахын салбар сэтгэгдэл бичих хэсгийг яаж хаачхаагүй юм ард иргэдийн зүгээр үзэл бодлоо илэрхийлж бичихийг хүртэл хааж боож байдаг бодвол дээрээс нь хаа гэж дарамталсан байж таараа
2020-06-06
Nam bus irgen:
Yaag unen.
2020-06-06
Энхбаатар:
Эдгэрч зугээр болж байгаа хугацаа нь бусад улстай харьцуулбал ямар тувшинд байгааг мэдээллийн хэрэгслээр гаргавал зугээр юм.Эхэлж туссанууд нь эдгэрээд гарч байгаа биз дээ.Бугд хурдан л эдгэрэг.
2020-06-06
өвчтөн биш оюутан
2020-06-06
НЭР МИНЬ МОНГОЛ:
ЭНЭ ЭГЗЭГТЭЙ ЦАГ ҮЕД МОНГОЛЫН АРД ТҮМЭН МИНЬ ЭХ ОРНОО АРД ОЛНОО ЯДУУРЛААС АВРАХ ЭГЭЛ АРДЫН ХҮҮХДҮҮДИЙГ ОЛНООР НЬ СОНГООРОЙ ЭРЛЭГИЙН ЭЛЧ БОЛСОН АРДЫН АРДЧИЛСАН ХУВЬСГАЛТ ГЭЭД АЛЬ Ч НАМЫН НЭР ДЭВШИГЧИД БАЙНГА ХУДАЛ ЯРЬЖ ТА БИДНИЙ БАЯЛГААР ГАРАА УГААЖ АЬДРАЛД ИТГЭХ ИТГЭЛГҮЙ БОЛГОЖ БАЙНА ДАА. ЭРДЭНЭ МАГНАЙ АМАРЖАРГАЛ ДЭЛГЭРМАА ЭНХБАЯР ЛҮНДЭЭЖАНЦАН ЦОГТБААТАР МӨНХ ОРГИЛ ЭД БҮХИЙГ ХЭН НЬ ХЭН БЭ ГЭДГИЙГ ТА БИД ХАРСАН ҮЗСЭН ШИНЭ ҮЕИЙН ЗАЛУУСТ ӨӨРСДИЙН ШИНЭ НИЙГМЭЭ БАЙГУУЛАХ БОЛМЖИЙГ НЬ ОЛГОНО ОО МИНИЙ АРД ТҮМЭН АМЖИЛТ ХҮСЬЕ ХҮН НАМЫН ЗАЛУУСТ
2020-06-06
Nam bus irgen:
Yaag unen.