УИД-т гарсан галыг бүрэн унтраажээ
6-7

18:46 цаг:

Гал унтраах, аврах ангийн алба хаагч мэдээлэхдээ,  УИД-ийн зургаан давхарт гал гарлаа гэсэн дуудлага 16:48 минутад ирсэн. Одоогийн байдлаар  НОБГ-ын найман ангийн 100 орчим алба хаагчид 25  техник хэрэгсэлтэйгээр  ажиллаж байна. Мөн цагдаагийн байгууллага гал гарсан объектыг хамгаалалтад авсан. Гал гарах үед зургаан иргэн байсан. Дотор байсан зургаан иргэний аюулгүй байдлыг хангасан.   УИД-ийн барилга голоороо гонхон  хийцтэй.  Нэгээс зургаан давхрыг холбосон хөндийтэй. Гал зургаан давхраас тархаж барилгын дээвэр бүхэлдээ галд автсан.

 

Цөмөрхий буюу хөндий хэсгээрээ гал  доошоо орсон. Харин гурав дөрвөн давхарт тархаагүй. Гал тархахад уг барилгын хийц нөлөөлсөн. Галыг унтрааж аюулгүй болсны дараа хохирлын хэмжээг тогтооно. Албан бус  мэдээгээр уг барилгад засвар хийж байсан хүмүүс гал алдсан байж магадгүй гэсэн мэдээллийг иргэд өгч байна. Гал гарсан шалтгааныг  мэргэжлийн байгууллага, ажлын хэсгийн бүрэлдэхүүн ажиллаж тогтооно. Одоогоор галын тархалтыг зогсоосон, бүрэн унтраахаар ажиллаж байна гэв.

 

 

 

17:30 цаг:

Улсын их дэлгүүрт гарсан галыг унтраахаар нийслэлийн Онцгой байдлын гурван анги ажиллаж  байгаа.

 

Гэвч гал улам тэлж,  онцгой байдлын ангийг хүч нэмэгдүүлэхээр  болсон байна. Их дэлгүүр   орчимд иргэдийн аюулгүй байдлыг хамгаалж, мөн автомашинуудыг зогсоолоос  гаргаж  байна. 

 

17:10 цаг: 

Улсын их дэлгүүрт гал гарлаа. Галыг унтраахаар нийслэлийн Онцгой байдлын анги дуудлагын дагуу очиж ажиллаж байна.


 

 

 

Гэрэл зургийг MPA.mn

Shuud.mn
Сонин хачин
Гал 6 давхраас тархаж, дээврийн хэсэг бүхэлдээ шатсан. 4 болон 5 давхар галд тодорхой хэмжээгээр өртсөн. Доод давхрууд буюу УИД бүхэлдээ утаатай, галын нөлөөнд автсан байдалтай байгаа. Гал тархахад нөлөөлсөн гол зүйл барилгын өөрийнх нь хийц. Голын хэсэг буюу агаарын хөндий урсгал үүсэж байдаг барилга тул дээврийн хэсэг рүү гал хурдтай тархсан. Галын улмаас дэлбэрэлт явагдсан. Баруун урд хэсэгт төмөр, тоосго нурсан
2020-06-07
Зочин:
202.126.90.113]2020-06-07 20:35:22 Онцгой байдал маш муу ажиллаж бна эмэгтэй салаан дарга ажиллаж бна удирдлаг алга Галын алба 90 жилийн түүхэндээ эмэгтэй хүн гал удирдаж байгаагүй Бадралын үёд Онцгой алба дампуурч галаа унтрааж чадахгүй бна газар авхуулахгүй унтраах ёстой цаг их алдаж галыг удирдлагаар ажиллаж чадахгүй бна
2020-06-07
um ma ni bad mi hum
2020-06-07
Zochin:
Ih delguur bolon oir orchimiin bairuud galiin ust tseguud bgaa teggeeriig buren ashiglaachee
2020-06-07
shagaa:
Ulsiinh bishbolood udaj bn. Luivarchid huvichilj avaa bizdee? Odoo gal garhaar ulsiinh gej yridag ym uu?
2020-06-07