Долларын тэрбумтан Роналду
2020-06-08

 

Португалийн од Криштиану Роналду өнгөрсөн жилийн хугацаанд 105 сая ам.долларын орлого олсноор анхны тэрбумтан хөлбөмбөгч боллоо гэж “Форбс” сэтгүүл мэдээлэв.

 

Тамирчин ахуй цагтаа тэрбумтан болсон гуравдахь хүн нь Португалийн шигшээ, Италийн “Ювентус” клубийн мэргэн бууч Криштиану юм. Түүнээс өмнө АНУ-ын гольфчин Тайгер Вудс 2009 онд, боксчин Флойд Мэйвэдер 2017 онд ийм босгыг анх давцгааж байжээ. Харин алдарт сагсан бөмбөгч Майкл Жорданы хөрөнгө өдгөө 2,1 тэрбумаар үнэлэгдэж байгаа ч сүүлийн жилүүдэд ихээхэн өссөн байна.

 

“Форбс”-ын мэдээллээс үзэхэд К.Роналду орлогынхоо 650 сая ам.долларыг нь спортоос олоод байгаа бол түүний гол өрсөлдөгч Лионел Месси 605 саяыг, бейсболч Алекс Родригес 450 саяыг ийм замаар хураажээ. “Барселон”-ы аргентин довтлогч Л.Месси 2021 он гэхэд тэрбумтны эгнээнд багтаж магадгүй.

 

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин