Америкийн араас Брюссель үймэв
2020-06-08

Тавдугаар сарын 25-ны өдөр АНУ-ын Миннеаполис хотноо өнгөт арьстан Жорж Флойд амиа алдсанаас үүдэлтэй арьс өнгөөр ялгаварлан гадуурхахыг эсэргүүцсэн жагсаал, тэмцэл АНУ даяар өрнөж улмаар Америкийн нутаг дэвсгэрээс хальсан талаар бид өмнө нь мэдээлж байлаа. 

Эсэргүүцлийн жагсаал АНУ-аас халив

Арьс өнгөөр ялгаварлан гадуурхахыг эсэргүүцсэн жагсаал өнгөрсөн ням гаригт Бельги улсад ч болсон бөгөөд харамсалтай нь мөн л эмх замбараагүй байдал болон хувирчээ. ТАСС агентлагийн мэдээлснээр Бельгийн нийслэл Брюссель хотын төвд байх шүүхийн ордны өмнө арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг тайван жагсаал болсон ч үүний дараа Матонг дүрэгт жагсагчид цагдаагийнхантай мөргөлдсөн байна.

 

Брюсселийн цагдаагийн газрын төлөөлөгчийн мэдэгдсэнээр жагсагчид цагдаагийхны машин руу чулуу, лонх шидэж байсан гэнэ. "Түүнчлэн зарим дэлгүүрүүдийг сүйдэлж, хохирол учруулсан, цагдаагийнхан эмх журам тогтоохоор ажиллаж байна" гэж Брюсселийн цагдаагийн газрын төлөөлөгч Ван Де Кир мэдэгджээ. 

 

Энд дуулгахад, ням гаригийн өглөө 10 мянга орчим хүн Бельгийн нийслэлийн төвд байх шүүхийн ордны өмнө цуглаж АНУ дахь жагсагчидтай эв санаа нэгтэй байгаагаа илэрхийлэн, Европ дахь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах асуудлыг сануулсан байна.

 

Коронавирусийн цар тахлын улмаас эрх баригчид жагсагчдыг хотын гудамжаар явахыг зөвшөөрөөгүй гэнэ. Мөн тэднийг хариуцлагатай байж, хоорондоо зай барихыг уриалжээ.

 

Жагсаал тайван болж өнгөрсөн бөгөөд ихэнх хүмүүс амны хаалттай ирсэн байна. Сайн дурынхан тэнд ажиллан, хүссэн хүн бүрт нэг удаагийн амны хаалт болон гар ариутгагч өгч байжээ.

АНУ: Үхэл нь үймээн үүсэх шалтгаан болсон Флойд гэж хэн байв?

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
m:
beligiin niislel bol haruud musilmann tsagaachidaar dvvrsen hot ch de..yagaad gebel fransaar yridag hot tul frans helt haruud arabuud dvvrsen hot doo.torj bui hvvhediin 50 hubi tsagaach eh etsegtei geed bodoo..
2020-06-08
78:
Харууд өөрсдийнхөө эх оронд олигтой ажиллаж, хөдөлмөрлөхгүй, улс орноо хөгжүүлэхгүй байж бусдын бий болгосныг нь сүйтгэж байгаад хүн төрөлхтөн дургүйцэж байгаа болохоос арьсны өнгө хар шар цагаандаа биш.
2020-06-08