ОХУ ирэх сараас олон улсын нислэгүүдээ сэргээнэ
2020-06-08

Оросын агаарын тээврийн компаниуд хилийн чанад руу хийх нислэгүүдээ сэргээхээр бэлтгэсэн талаар Интерфакс мэдээлэлд ойр эх сурвалжаас иш татан дамжуулжээ. 

 

Интерфакс агентлагт мэдээлэл өгсөн эх сурвалжийн онцолсноор долоодугаар сарын 15-ны өдрөөс эхлэн олон улсын чиглэлд нислэгүүдээ сэргээх механизмуудыг хэд хэдэн агаарын тээвэрлэгч боловсруулж байгаа гэнэ. Түүний өгүүлснээр коронавирусийн халдварх авах тохиолдол тогтвортойгоор буурч, хөлгийн дотор эрүүл ахуйн хатуу дүрэм журмыг баримталсан нөхцөлд нислэгүүдээ сэргээх аж.

 

Эхний ээлжинд Евразийн эдийн засгийн нийгэмлэг болон Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнууд руу хийх нислэгүүдээ сэргээж магадгүй гэнэ. 

 

"Үүний араас бусад орнууд харилцан хилээ нээвэл агаарын харилцаагаа аажмаар сэргээнэ" гэж эх сурвалж мэдээлсэн байна. 

 

Энд дуулгахад, коронавирусийн цар тахлын улмаас Орос улс гуравдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн бусад орнуудтай харилцах тогтмол болон чартерын агаарын харилцааг зогсоосон юм. Энэ өдрөөс хойш гагцхүү Оросын иргэдийг хилийн чанадаас эргүүлэн авчрах болон Засгийн газрын даалгавартай тусгай үүргийн нислэгүүдийг л гүйцэтгэж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин