COVID-19: Буриадад хоногийн дотор халдварын тохиолдол 44-өөр нэмэгдлээ
2020-06-08

Буриадад өнгөрсөн хоногт коронавирусийн тохиолдол 44-өөр нэмэгдсэнээр лабораториор батлагдсан нийт тохиолдол 1877 болсон талаар  "Информ полис" мэдээлжээ. Буриадын Оросын хэрэглэгчийн хяналтын газрын хэвлэлийн албаны мэдээлснээр шинээр нэмэгдсэн 44 тохиолдлын гурав нь тус улсын өөр бүс нутгуудаас ирсэн хүмүүс гэнэ.

 

Халдвар авсан дөрвөн хүн Н.А.Семашкогийн нэрэмжит эмнэлэгт илэрсэн голомтоос үүдэлтэй бол 10 хүнийг амьсгалын замын хурц үрэвслийн өвчлөлүүдийн хяналтын явцад илрүүлжээ. Харин таван хүнийг эмнэлгээс гадуурх хяналтын үеэр илэрсэн бөгөөд үлдсэн хүмүүс нь халдвар авсан хүмүүсийн хавьтагчид гэнэ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Буриадад тахал бүртгэгдсэнээс хойш нийтдээ 1112 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. Сүүлийн нэг хоногт гэхэд л 28 хүн эдгэрчээ. Харин халдвар авсан хүмүүсээс 11 нь нас барсан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин