Сенатч Митт Ромни Вашингтон дахь эсэргүүцлийн ажиллагаанд оролцжээ
2020-06-08

Өнгөт арьстан Жорж Флойд Миннеаполис хотноо амиа алдсантай холбоотойгоор АНУ-д өрнөж буй эсэргүүцлийн жагсаалд ням гаригт сенатч Митт Ромни оролцжээ. The Washington Post сонины мэдээлснээр тэрбээр Конгрессын дээд танхимынхан дундаас жагсаалд нэгдсэн анхны бүгд найрамдах намын гишүүн болсон байна. 

 

Митт Ромни жагсаалд оролцсоныхоо дараа Твиттердээ хоёр гэрэл зураг оруулж, "Өнгөт арьстнуудын амь үнэ цэнтэй" хэмээн эсэргүүцлийн уриа болсон үгийг бичжээ. Тэрбээр жагсаалын үеэр "хүчирхийлэл, хэрцгийлэлд цэг тавих аргыг хайж, өнгөт арьстнуудын амь үнэ цэнтэй гэдгийг хүмүүст ойлгуулах ажил хийх хүсэлтэй" байгаагаа мэдэгджээ.

 

Энд дуулгахад, өнгөрсөн хоёрдугаар сард тэрбээр өөрийнх нь намаас сонгогдсон Ерөнхийлөгч Трампын имппичментийн шүүх ажиллагааны үеэр намынхаа гишүүний эсрэг санал өгсөн, АНУ-ын түүхэн дэх анхны сенатч болж байв. Тэрбээр Трампыг эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэмээн буруутгасныг дэмжиж байсан юм. 

АНУ: Үхэл нь үймээн үүсэх шалтгаан болсон Флойд гэж хэн байв? 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
одгэрэл:
охидийг нь негрүүд аваад суусаны дараа мартагдана энэ эргүү
2020-06-09
nmaa solioch yund odoo hurtle duugui baiv iimerhuu hoer nuurtnuud haal bol baih ymdaa
2020-06-08