БНХАУ COVID-19-ийн эм төдийгүй вакцин болж чадах бэлдмэл туршиж байна
2020-06-08

Хятадын Шанхай хотноо коронавирусийг эмчлэх төдийгүй энэ халдвараас урьдчилан сэргийлэх эмийн клиникийн туршилтыг эхлүүлжээ. Энэ эмийг коронавирусийн халдвартай хүнийг эдгээхэд хэрэглэхийн дээр халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор эрүүл хүнд ч өгөхөөр төлөвлөж байгаа талаар Шанхай Дейли мэдээлсэн байна.

 

JS016 гэж нэрлэсэн энэ бэлдмэлийн клиникийн туршилтыг эхлүүлэх зөвшөөрлийг Shanghai Junshi Biociences компанитай хамтран ажиллаж буй Хятадын Шинжлэх ухааны академийн дэргэдэх Микробиологийн хүрээлэн авчээ. 

 

Энэ бэлдмэлийг эдгэрсэн өвчтөнүүдийн цуснаас  авсан эсрэг биетүүдийн үндсэн дээр гарган авсан бөгөөд эсрэг биетүүд нь вирусийг устгаж, хүн халдвар авахыг зогсоож чадах аж. Бэлдмэлийг сармагчингууд дээр туршихад эмчлэх болон урьдчилан сэргийлэх гэсэн хоёр зорилгоор ашиглахад хоёуланд нь үр дүнтэй гэдэг нь батлагджээ. Гэхдээ одоогоор зөвхөн эрүүл хүмүүс дээр бэлдмэлийг туршсан байна.

 

"Туршилтын дөрвөн оролцогчид дээр эмийг туршихад тэдний биеийн байдал нь сайн байна. Туршилтын үр дүнгээр эмийн зөв тунг тогтооно" хэмээн "Хуашань" эмнэлгийн профессор Жан Зин өгүүлжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин