"Симпсоныхон" цуврал үнэхээр ирээдүйг зөгнөсөн үү?
2020-06-09

Америкийн алдарт "Симпсоныхон" цуврал 1989 оноос хойш телевиз үзэгчдэд хүрч байгаа алдартай ситком. Энэ цуврал олон түүхэн үйл явдлыг зөгнөсөн гэх мэдээлэлтэй та олон нийтийн сүлжээнд багагүй таарч байсан байх. Тэр бүү хэл барууны зарим телевизээр ч "Симпсоныхон" цувралын зөгнөл биелсэн талаар мэдээ, нэвтрүүлэг ч гарч байв. 

Хамгийн сүүлд гэхэд дэлхий даяар шуугиан тарьж буй цагдаагийнхны гарт амиа алдсан өнгөт арьст Жорж Флойдын үхлийг "Симпсоныхон зөгнөсөн" гэх мэдээлэл хүчтэй тархлаа. Мэдээлэлд алдарт цувралын хэв маягаар зурсан зураг хавсаргасан байх бөгөөд зураг дээр цагдаагийн ажилтан өнгөт арьстныг баривчлан, түүний хүзүүн дээр өвдөглөсөн байх аж. Яг ийм аргыг Жорж Флойдыг баривчилж, үхэлд хүргэсэн цагдаа хэрэглэсэн байна. Ингээд л Симпсоныхны ээлжит зөгнөл хэмээн шуугиж гарах нь тэр. 

 

Гэтэл үнэндээ "Симпсоныхон" цувралд ийм үзэгдэл гардаггүй аж. Энэ зургийг Юри Помо гэх нууц нэртэй нэгэн хэрэглэгч бүтээсэн бөгөөд дуулиан тарьсан баривчилгаа, мөн гартаа "Жоржын төлөө шударга ёсыг шаардаж байна" гэх плакат барьсан Лиза Симпсоныг дүрсэлжээ. 

 

Энэ мэтчилэн гуч гаруй жил олны хүртээл болж байгаа энэ цувралыг "үйл явдлуудыг зөгнөдөг" гэх яриа байнга л гарч байсан. Үнэхээр зөгнөл байсан эсэхийг sm.news агентлагийнхан тодруулсан бөгөөд хамгийн алдартай "зөгнөлүүд"-ийн үнэн худлыг шалгасан байна. 

 

1.  Эбола тахал 

1997  оны анги дээр Эбола вирусийн талаар гарах аж. 2014 онд тахал дэгдэхээс 17 жилийн өмнө гэсэн үг. Гэхдээ энэ вирусийг анх 1976 онд нээж байжээ. Ийнхүү нээснээс хойш өвчлөлийн дэгдэлт байнга л гарч байв. Харин 1995 он гэхэд ихэнх хэвлэлүүд эболагийн талаар бичдэг байв. Түүгээр ч зогсохгүй, цуврал гарах үед энэ вирус дахиад л дэгдчихсэн байж. Тиймээс үүнд нууцлаг зүйл огт үгүй.

 

2.Хиггсийн бозоны масс

"1996 онд Гомер Симпсон Хигссийн бозоны массыг бараг ямар ч алдаагүй тогтоосон" гэж телевизээр мэдээлж байв. Өөрөөр хэлбэл эрдэмтэд энэ жинг тогтоохоос 14 жилийн өмнө гэсэн үг. Ийм явдал болохын учир юу байв? Цувралын зохиолчдын нэг Дэвид Коэн зохиолч төдийгүй Харвардын их сургууль төгссөн физикч хүн аж. Цувралын нэг анги дээр гарсан самбар дээрх тэгшитгэл түүний санаа байжээ. Коэн жишиг тэгшитгэл бичсэн одон орны шинжлэх ухааны профессор Дэвид Шиминовичтэй зөвлөлдсөн байна. Харин бодит байдалтай киноны тэгшитгэл нэн дөхүү очсон нь зүгээр л давхцал гэнэ. 

 

3. Дональд Трамп Ерөнхийлөгч болсон нь

"Симпсоныхон" Трампыг Ерөнхийлөгч болохоос 15 жилийн өмнө энэ үйл явдлыг зөгнөж, кадр бүр нь давхцаж байгаа талаар хэдэн жилийн өмнө шуугиж байв. Гэтэл үнэндээ энэ нь мөн л хуурамч байжээ. Трампын үзэгдэлтэй "Симпсоныхон" ролик гарахаас сарын өмнө Америкийн ерөнхийлөгчийн шатнаас уруудаж буй дүрс бичлэг гарсан байна.

 

Мөн 2000 онд энэ цувралын нэг анги дээр Лиза Симпсон Дональд Трампыг АНУ-ын Ерөнхийлөгч мэтээр ярьж байгаа нь гардаг аж. Үүнд ч гайхаад байх зүйлгүй гэнэ. 1999 онд Трамп ирээдүйд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлж байжээ. Тухайн  үед энэ яриа Трампыг тохуурхах шалтгаан төдий л байж.

 

4. Есдүгээр сарын 11-ний халдлага


Цувралын 1997 оны нэг анги дээр Симпсоныхон Нью-Йорк хот руу явна. Энэ аяллын брошюр дээр "муу ёр зөгнөсөн" тэмдэг үзэгчид олж харах нь тэр. Есөн долларын тэмдэгтийг есдүгээр сар, харин брошюр дээр байх ихэр цамхагийг 11-ийн тоо, ингээд эмгэнэлт явдлыг зөгнөж байна гэж шуугиж, тухайн үедээ энэ нь олон нийтийг ихээхэн цочирдуулж байв. Үнэхээр хүүхэлдэйн кино зөгнөчихөв үү? Энэ анги дээр аяллын үнэ чухамхүү яагаад 9$ байгаа юм гэж хүмүүс асуудаг байв. Үнэн хэрэгтээ Спрингфилд /цуврал дээр гардаг хот/хотоос Нью-Йорк хүртэлх зорчих үнэ үнэхээр л есөн ам.доллар байжээ. Харин ихэр цамхаг бол тухайн үедээ Нью-Йоркийн билэгдэл байж, Москваг Кремлээр дүрсэлдэг шиг. Ихэр цамхагийн дүрс хаа сайгүй байдаг байж.

 

5. Нотр-Дамын гал

Энэ дүрслэл Трамп Ерөнхийлөгч болсныг зөгнөсөн гэдэгтэй адил хуурамч гэнэ. Жинхэнэ цуврал дээрээ Парисын дарь эхийн сүм шатдаггүй, гал түймэртэй холбоотой ямар ч үзэгдэл гардаггүй гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Анхандаа итгэх шахаж байлаа:
Дараа нь зурсан зөндөө зураг байгаа, үнэндээ тэрийг нь үнэн худлыг шалгах хүн цөөхөн л байхгүй юу
2020-06-11
gg:
het 1 talaas, yadargaitai toorvvlj bishhiimaa.
2020-06-11
дараа нь зурсан бхоо
2020-06-11