Уханьд 2019 оны наймдугаар сард вирус дэгдсэн гэж АНУ-ын эрдэмтэд үзжээ
2020-06-09

Хятадын Ухань хотод коронавирус 2019 оны наймдугаар сард тархаж эхэлсэн гэдэг нь тус хотыг авсан хиймэл дагуулын зургуудаар батлагдаж байгаа гэнэ. Ийм дүгнэлтийг Харвардын анагаахын сургууль, Бостоны Нийгмийн эрүүл мэндийн их сургууль болон Бостоны хүүхдийн эмнэлгийн мэргэжилтнүүд хийжээ. 

 

Тэд 2018 оны нэгдүгээр сарын наймнаас 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны хоорондох үеийн Ухань дахь томоохон эмнэлгүүдийн зогсоолын гэрэл зургуудад ажиглалт хийсэн байна. Гэрэл зургуудаас харахад өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн эмнэлгийн зогсоолууд дээрх автомашины тоо эрс нэмэгдэж эхэлжээ. Машинууд хамгийн ихээр зогссон үе нь 2019 оны 12 дугаар сард бүртгэгдсэн байна. 

 

Түүнчлэн шинжээчид Хятадын Baidu хайлтын системд хайлт хийсэн мэдээллүүдийг судалжээ. Эндээс харахад Хятадад вирус дэгдсэн гэж албан ёсоор зарлахаас гурван долоо хоногийн өмнө хүмүүс "ханиалга", "суулгалт" гэсэн түлхүүр үгээр мэдээлэл хайх нь эрс ихэссэн байсан гэнэ. 

 

Бостоны хүүхдийн эмнэлгийн захирал Жон Браунштейний үзэж байгаагаар эдгээр мэдээллүүд нь Өмнөд Хятадад вирус байгалийн жамаар үүссэн, Уханьд дэгдэх үед бусад бүс нутагт тархаж байсан гэдгийг батлаж байгаа аж. 

 

Энд дуулгахад, коронавирусийн дэгдэлт 2019 оны 12 дугаар сарын 31-нд Ухань хотноо бүртгэгдсэн гэж Хятадын эрх баригчид албан ёсоор мэдээлдэг. Улмаар дэлхий даяар вирус тархсаны улмаас ДЭМБ гуравдугаар сарын 11-ний өдөр энэ өвчнийг цар тахал хэмээн зарлаж байлаа. Өнөөдрийн байдлаар дэлхий даяар долоон 7,1 сая гаруй хүн халдвар авч, 406,5 мянган хүн нас баржээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Gf:
N1H1-N^H^
2020-06-13
Иргэн:
Угаасаа л жил жилийн томуу томуу төст өвчнөөр өчнөөн олон хүн нас бардаг шд, хэн ч тоодоггүй, энэ ковид19 ч гэсэн намраас л эхэлсэн томуу, шинэ төрлийн томуу болоод эмчилгээ вакцин байхгүй хурдан тархсан. Монголд энэ намар өвөлжингөө л өвдсөн, байнга л өвддөг болохоороо өөрсдийн эмчилгээ, монгол аргаараа үзээд нэн хэсэг нь эндэж нэлээд хэсэг нь эдгэрсэн биз, одоо бол сүргийн дархлаа суучихсан, хүмүүсийг айлгах тактикаар улс төр хийгээд л байгаа болохоос, хүн бүр тусаад байгаа ч юм биш, туссан ч хөнгөн ханиад маягаар өвдөөд 7 хоноод эдгэж байгаа, ер нь бие сул өвчтэй өндөр настай хүмүүс л их өртсөн нь олон улсын статистикаас харагддаг
2020-06-10
Уханд короно 8,9 сард гарсан, юу нь мэдэгдэхгүй гайхацгааж байсаар 11 сард хот даяараа бүгд мэдэж ярьцгааж байсан.
2020-06-10
Иргэн:
Fakenews
2020-06-10
mongo hun:
Ene medee.mn , news.mn, shuud.mn saituud yagaad humuusiin sanal setgegdeliig haagaad baina aa. No-toi notstoi medeelluud deer haagaad baina. Mongolchuudaa edgeer sait uruu bitgii oroorei... medee.mn, news.mn;
2020-06-09
Baigaliin jam ntr arai l hud medee bn hud boi chin handalt avah gj hud medeelel hiiheeboli
2020-06-09
Монгол:
Тийм буруу сэтгэлгээгээр хандаж болохгүй,хайхрамжгүй байдлаас болж хичнээн хүн өвчилж.нас барж байгааг харж л байгаа байх
2020-06-09
монголд ч 11, 12 саруудад ханиад их бсан, бидний ихэнх нь тусаад өнгөрсөн байх өө
2020-06-09
Монгол:
Тийм буруу сэтгэлгээгээр хандаж болохгүй,хайхрамжгүй байдлаас болж хичнээн хүн өвчилж.нас барж байгааг харж л байгаа байх