COVID-19: ОХУ-д нэг хоногт 11,7 мянган хүн эдгэрчээ
2020-06-09

Өнгөрсөн хоногт Орост 11 709 хүн бүрэн эдгэрсэн талаар халдварын тархалттай тэмцэх шуурхай штаб мэдээлснийг Regnum агентлаг дамжууллаа. 

 

Ийнхүү хоногт 11,7 мянган хүн эдгэрснээр нийтдээ 242 397 хүн бүрэн эдгэрсэн байна. Харин сүүлийн 24 цагт коронавирусийн халдварын тохиолдол нийт 83 бүс нутагт 8595-аар нэмэгджээ.Тахал дэгдсэнээс хойш Орост нийтдээ 485 253 тохиолдол бүртгэгдэж, 6142 хүн нас барсан байна.

 

Энд дуулгахад, ОХУ дотроо тахлын нөхцөл байдлын хувьд хамгийн хүндэд тооцогдож байсан Москва хот өнөөдрөөс эхлэн зарим төрлийн хязгаарлалтын арга хэмжээг цуцалж байгаа юм. Ингэснээр гуравдугаар сараас эхлэн мөрдөгдсөн тусгаарлалтын горим буюу шаардлагагүй тохиолдолд гэрээс гарахгүй байх журам цуцлагдаж, иргэд олон нийтийн газраар чөлөөтэй зорчих боломжтой болсон бөгөөд гэхдээ амны хаалт зүүж, бээлий өмсөх журам хэвээр үйлчилж байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин