COVID-19: Лос-Анжелес хэвийн амьдралдаа шилжиж эхэлжээ
2020-06-11

АНУ-ын киностудиуд шинэ төрлийн коронавирусийн цар тахлын улмаас зогсоосон үйл ажиллагаагаа энэ сарын 12-ны өдрөөс эхлэн сэргээх боломжтой болжээ. Энэ талаар Лос-Анжелес тойргийн Нийгмийн эрүүл мэндийн газрын захирал Барбара Феррер мэдэгдсэнийг АВС телевиз дамжууллаа.

 

Феррерийн өгүүлснээр өмнө нь гаргасан захирамжид өөрчлөлт орсон бөгөөд ингэснээр хувийн байгууллагууд үйл ажиллагаагаа сэргээх боломжтой болох гэнэ. Энэ өөрчлөлтүүдийн талаарх шийдвэрийг зургадугаар сарын 11-ний өдөр нийтлэн, зургадугаар сарын 12-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчлэх аж. Шийдвэр гарснаар амьтны хүрээлэн, усан паркууд, усан сан, зочид буудал, телевиз болон кино зураг авах компаниуд үйл ажиллагаагаа сэргээх боломжтой гэнэ.

 

Дээрх төрлийн байгууллагууд үйл ажиллагаагаа сэргээхээс өмнө Лос-Анжелесийн эрүүл ахуй, халдварын аюулгүй байдлыг хангах дүрэмд нийцүүлэн бүхий л заавар зөвлөмжийг дагах ёстой аж.

 

"Энэ нь шинээр халдварын тохиолдол олноор гарах, хүмүүс коронавирусээр өвдөх, нас барахаас сэргийлэх цорын ганц арга юм " хэмээн Феррер мэдэгджээ.

 

Энд дуулгахад, өнгөрсөн хоногтАНУ-п халдварын шинэ тохиолдол 11,8 мянгаар нэмэгдэж, нийт тохиолдол хоёр саяыг давсан байна. Лос-Анжелес тойрогт халдварын тохиолдол 64 мянга гаруй бүртгэгдсэнээс 2,6 мянга гаруй хүн нас баржээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин