Аврагч нохойны сургалт, дадлагын талбайтай боллоо
2020-06-11

 

Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн дэслэгч Ц.Баасандорж захирагчтай хоёрдугаар салааны алба хаагчид өөрсдийн дотоод нөөц боломжоо ашиглан “Аврагч нохой”-ны сургалт, дадлага явуулах сургалтын талбайг тохижууллаа.

 

Сургалтын талбайд зориулалт бүхий харайх самбар, туннел, гүүрэн тавцан, сүлжих хэрэгсэл, цагираг зэрэг дасгал төхөөрөмжийг хийж байршуулаад байна.

 

 

Ингэснээр дасгал сургуулийг тогтмолжуулах, албаны нохойг сургаж, дадлагажуулах боломжийг бүрдүүллээ гэж Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин