COVID-19: ОХУ-д хүн амын "сүргийн дархлаа"-г судална
2020-06-11


Оросын гурван бүс нутагт COVID-19 вирусийн сүргийн дархлааг судлах ажил энэ сард эхэлнэ гэж Оросын хэрэглэгчийн хяналтын газар мэдэгдсэнийг Regnum агентлаг дамжууллаа. 

 

Энэ судалгааг Хабаровскийн хязгаар, Санкт-Петербург, Тюмень гэсэн гурван бүс нутгаас эхлүүлэх бөгөөд эрүүлл мэндийн байгууллагын зөвлөмжийг дагаж, бүс нутгуудын эмнэлгийн байгууллагуудын оролцоотойгоор хийх аж. 

 

"Судалгаанд нэг ойгоос 17 хүртэлх насны хүүхдүүд болон насанд хүрэгчдийг насаар нь зургаан бүлэг болгон ангилж хамруулахаар болсон" гэж Оросын Хэрэглэгчийн хяналтын газар мэдэгдсэн байна.

 

Судалгаанаас гарсан дүн тухайлсан бүс нутгуудад болон Орос даяар тахлын нөхцөл байдал хэрхэн өрнөх таамаглалыг боловсруулах боломж олгох гэнэ. Түүнлчэн судалгааны үр дүнг ашиглан коронавирустэй тэмцэх арга хэмжээнүүдийг төлөвлөх аж. 

 

Энд дуулгахад, Оросын нийт хүн амын 60 хувьд нь коронавирусийн дархлаа суувал энэ вирусийн тархалт зогсох магадлалтай гэж Оросын хэрэглэгчийн хяналтын газрын тэргүүн Анна Попова мэдэгдэж байлаа. ОХУ ийнхүү сүргийн дархлааг судлахын зэрэгцээ вакцин туршилтын ажлаа  эхлүүлсэн бөгөөд туршилтад орох сайн дурын хүмүүс бүрдэж дууссан гэж зургадугаар сарын 10-ны өдөр ТАСС агентлаг мэдээлж байв. Эх сурвалжийн мэдээлснээр, энгийн иргэд болон цэргийн алба хаагчдаас бүрдсэн сайн дурын хоёр бүлэг коронавирусийн вакцины клиникийн туршилтад орох аж. 

 

Туршилтад оролцох хүмүүсийг эмнэлгийн үзлэгт хамруулан, 14 хоногийн тусгаарлалтад оруулсан байна. Дараа нь тэдэн дээр Оросын эрдэмтдийн гарган авсан вакциныг турших гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Thomas Gibson:
I want to use this opportunity to tell the whole world on how I become rich and famous. I’m 93 years old. I was passing through difficulty in business and there was no hope of me coming out of my debt. I borrow money in my bank to do my business and I run at lost on the business I got frustrated and decided to be playing lottery to see if I can win and make my business grow and I have played for years now nothing good is coming my way on till I meet someone online talking about Dr Ayoola on the internet. He was taking about how this Dr Ayoola help him to win mega million lottery game. I said to myself if this is true and decide to contact him and told him to help me as well I later read more about this man and see how he has been helping people all over the world. I have faith in him and choose to work with him. After working with him he told me what I need to do for the number to be given to me which I did after he finish working he said I will have a dream and the number will be review to me in the dream. That night has I was sleeping I dream a number immediately he call me and gave me the same number I dream of and ask me to go and play the number. Today I’m here testifying of the good work he did for me I played the number and I won the sum of 1, 000,000 million dollars in a lotto max. You can contact Dr Ayoola for help if you want to win big in lottery game he has the gift of giving right number contact him today and thank me email him today Via email: drayoolasolutionhome@gmail. com or https://www.facebook.com/Dr-Ayoola-105640401516053/ text or call +14809032128
2022-11-30
Оросууд аргаа барж бна даа.Анх үл ойшоогоод бсан.
2020-06-11