Л.Наранбаатарыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шалтгааныг тайлбарлав
2020-06-11 12:09
Гэрэл зургийг MPA.mn

 

Сонгуулийн ерөнхий хорооноос эдийн засагч Л.Наранбаатарыг Баянзүрх дүүргийн 22 дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан билээ.  Үүнд тус хорооноос албан ёсны тайлбар хийв. 

 

"Иргэн Л.Наранбаатар нь:


1."Зөв хүн электорат" эвслийн 2020.5.16-ны өдрийн 7 дугаар тогтоолоор УИХ сонгуулийн 19 дүгээр тойрогт,


2."Сахигтун! Үндсэн хуулийн 19" эвслийн 2020.5.16-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор УИХ сонгуулийн 22 дугаар тойрогт тус тус нэр дэвшсэн.


Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6-д "нэр дэвшигч нь нэгээс илүү тойрогт нэр дэвшихийг хориглоно.", 33.1.6-д "нэгээс илүү тойрогт нэр дэвшсэн тохиолдолд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзана" гэж тус тус хуульчилсан болно" гэжээ. 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хоёр туулай хөөсөн анчин хоосон хоцорно гэж энэ Нэг овилгогүй төлөвшөөгүй хүн хоосон хоцорлоо. Монголын минь заяа их гэж энэ. Залуусд яаж хэрэлдэх нэр төрийн төлөө пиар хийх элдэв муу арга заагаад байсан юм. Одоо аймаг сумын иргэдийн хуралд орно гээд явах байх даа
2020-06-11