"Бизнесээ бүх талаар дэмжихгүй бол Монгол Улсын нөхцөл байдал амаргүй болно"
2020-06-11

 

 

УОК-ын 23 дахь удаагийн хурал өнөөдөр болж дууслаа. УОК-ын хуралдаанаас гарсан шийдвэрийг УОК-ын дарга Ө.Энхтүвшин танилцууллаа. Тэрбээр,

 

-Манай улсын батлагдсан нийт тохиолдол 194, харин эдгэрсэн 89 иргэн байна. Нийт батлагдсан тохиолдлын 89 хувь нь ОХУ-аас зөөвөрлөгдөн орж ирсэн бөгөөд нийт 9 улсаас коронавирусийн халдвар зөөвөрлөгдөн орж ирсэн байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 105 хүн эмчлүүлж байгаагаас 16 хүний биеийн байдал хүндэвтэр байна. ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа иргэдээс гадна  17694 хүнийг шинжилгээнд хамруулжээ. Лабораторид  27 хүн ажиллаж байгаа бол нийтдээ 200 гаруй хүн  ээлжээр ажиллаж байна. ХӨСҮТ эм тариа, хамгаалах хэрэгслийн  30 хоногийн нөөцтэй байна. “N95” амны хаалтыг нийлүүлэх  асуудлыг шийдвэрлэлээ.

 

Хилийн боомтууд УОК өнгөрсөн хугацаанд улс хооронд, аймаг хоорондын  ачаа тээврийг саатуулаагүй. Манай улс руу  орж ирж байгаа ачаа тээвэр, жолоочид ариутгал халдваргүйжүүлэлт хийж нэвтрүүлж байна.  Нүүрс болон бусад эрдэс баялгийн бусад экспортод  гаргах ажил хэвийн явагдаж байгаа. Сарын өмнө гаргах нүүрсний хэмжээ бага байсан ч өнөөдрийн байдлаар  нэмэгдэж байна. Гашуунсухайт боомтоор өдөрт 570 орчим машин нүүрс  гарч байна. Энэ хэмжээг цаашид нэмэгдүүлнэ. Бизнесээ бүх талаар дэмжих хэрэгтэй байна. Цаашид эдийн засаг, санхүүгийн байдал хоёрдугаар хагаст хүндэрч магадгүй. Тийм учраас ямар нэгэн байдлаар хүнд суртал гаргаж, ажилд хүндрэд учруулж болохгүй.  ААН-д  коронавирусээс урьдчилсан сэргийлэх хуулийн  шалгалтаас бусад давхцаж явуулж байгаа шалгалтыг зогсоох үүрэг өглөө.

 

-АНУ-ын Засгийн газарт 1 сая долларын тусламж үзүүлнэ. АНУ-д халдварын голомтод ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдад  хамгаалах хувцас, хэрэгслийг  хүргэхээр шийдлээ. Шийдвэрийн дагуу  энэ сарын 21-нд манайхаас тусламжийн хувцас хэрэгсэл хүргэх онгоц ниснэ. Энэ онгоц буцахдаа АНУ-ын Сиэтл хотоос 250-260-аад Монгол иргэнээ татан авахаар шийдвэрлэлээ.

Г.Мичидмаа 

Shuud.mn
Сонин хачин
Энэ өвгөн түүний нам 2 хэтэрхий орой ухаан орж байна даа. Хөөрхий
2020-06-11