Ө.Энхтүвшин: АНУ-ын Засгийн газарт 1 сая долларын тусламж үзүүлнэ

Улсын Онцгой комиссын 23 дахь удаагийн хуралдаан өнөөдөр /2020.06.11/ боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэл хийв.

Тэрбээр "Цаашид олон орноос тусгай нислэгээр иргэд ирнэ. Тиймээс ХӨСҮТ-ийн бэлэн байдал, эм тариа, хамгаалах хэрэгсэл, ажиллах хүчний нөөц ямар байгааг сонслоо. Тус төвийн захирал Д.Нямхүү өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 150 хүн эмчлүүлж байгаагаас 16 хүн хүндэвтэр, бусад хүний биеийн байдал хэвийн гэдэг мэдээллийг өглөө. Өвдсөн хүний 89 хувь нь ОХУ-аас зөөвөрлөгдөн орж ирсэн халдвартай байсан бол бусад есөн улсаас халдвар зөөвөрлөгдөн орж ирсэн байна. Дотооддоо халдвар алдсан тохиодол байхгүй. Нэг өвчтөнг эмчлэх ор хоногийн тоо 30. Нийт 17694 хүнийг шинжилгээнд хамруулсан байна. Лабораторид 27 хүн нийтдээ 200 гаруй хүн ээлжээр ажиллаж байна. Эмч тариа, хамгаалах хэрэгслийн 30 хоногийн нөөцтэй. Одоогоор онцгйолон дутагдаж байгаа асуудал алга байна гэдгийг мэдээлсэн.
Монгол Улсын эдийн засаг жилийн хоёрдугаар хагаст хүндэрч магадгүй байна. Тийм учраас бизнесээ бүх талаар дэмжихгүй бол цаашдаа Монгол Улсын нөхцөл байдал амаргүй болно. Хүнд суртал гаргаж, ажлыг нь боогдуулж саатуулах үйл ажиллагаа явуулж болохгүй гэдгийг УОК-ын хурал дээр ярилаа" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ