Цар тахлын улмаас олон сая хүүхэд хөдөлмөр эрхлэхээс аргагүй болно
2020-06-12

Коронавирусийн цар тахлын үр дагаврын улмаас дэлхий даяар олон сая хүүхэд хөдөлмөр эрхлэхээс аргагүй болно гэж ЮНИСЕФ мэдэгджээ. Олон улсын хөдөлмөрийн байгууллага болон ЮНИСЕФ-ийн мэдэгдсэнээр, 2000 оноос хойш дэлхий даяар хөдөлмөр эрхлэгч хүүхдүүдийн тоо 94 саяар буурсан ч коронавирусийн цар тахлаас үүдэлтэй хямрал хүүхдүүдийг дахин хөдөлмөр эрхлэхээс аргагүйд хүргэх гэнэ. 

 

ЮНИСЕФ-ийн тайланд дурдсанаар одоо аливаа салбарт ажил хийж буй хүүхдүүд эрүүл мэндэд нь аюултай нөхцөлд ажилласаар байх аж.

 

"Цар тахал гэр бүлийн орлогод ноцтой хохирол учруулж байна. Тэдэнд шаардлагатай дэмжлэг туслалцаа өгөхгүй бол хүүхдүүд тэвчишгүй хөдөлмөр эрхлэх эрсдэлтэй дахин нүүр тулах нь. Хямралын үед нийгмийн хамгаалал амин чухал. Өнөөдөр өрхүүд энэ хямралыг туулахын тулд өөрт байгаа бүхий л боломжоо ашиглаж байна. Зарим судалгаанаас харахад зарим оронд ядуурал нэг пунктээр нэмэгдэхэд л хүүхдийн хөдөлмөр эрхлэлт дор хаяж 0,7 хувиар нэмэгддэг" хэмээн Олон улсын хөдөлмөрийн байгууллагын ерөнхий захирал Гай Райдер мэдэгджээ.

 

Ядуурлын төвшин нэмэгдэхийн хэрээр сургуулиуд хаагдаж, нийгмийн үйлчилгээний хүртээмж багасан, ингэснээр хүүхдүүдий олноор хөдөлмөр эрхэлдэг гэнэ. Одоогийн байдлаар хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүдийн тоогоор Африк тив /72 сая хүүхэд/, үүний араас Ази-Номхон далайн бүс нутаг /62 сая хүүхэд/ бичигдэж байгаа аж. Нийтдээ дэлхий даяар 5-17 насны 152 сая хүүхэд хөдөлмөр эрхэлдэг гэсэн судалгаа байдаг юм байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
ШИНЭ ХҮЧИН:
МОНГОЛЫН АРД ТҮМНИЙГ АВРАХААР УЛС ТӨРИЙН ШИНЭ ХҮЧИН ХҮН НАМЫН ЗАЛУУС АЙСУЙ
2020-06-12