Ким Жон Ун: Эрч хүчтэй удирдагчийн ачаар Оросын ард түмэн хүчирхэг орныг бүтээж байна

БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун Оросын өдөр тохиож буйтай холбогдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд баярын цахилгаан утас илгээсэн талаар Хойд Солонгосын Цахим мэдээллийн төв агентлаг мэдээллээ.
"БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга, нөхөр Ким Жон Ун Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинд үндэсний баярын өдрийг нь тохиолдуулан мэндчилгээ илгээлээ. Илгээлтдээ тэрбээр Орос улсын Ерөнхийлөгч, засгийн газар, ард түмэнд БНАСАУ-ын Засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс халуун баяр хүргэв" хэмээн агентлагийн мэдээлэлд дурдсан байна.
"Оросын ард түмэн бүх талын сорилт, туршилтыг Оросын Ерөнхийлөгчийн эрч хүчтэй удирдлаган дор даван туулж хүчирхэг, цэцэглэн хөгжиж буй Орос орныг бүтээх тэмцэлд ихээхэн амжилтад хүрсэн бөгөөд энэ амжилтад Солонгосын ард түмэн чин сэтгэлээсээ баяртай байна" хэмээн мэндчилгээнд өгүүлжээ. Түүнчлэн ""БНАСАУ болон Оросын найрамдалт үнэт уламжлалт харилцааг шинэ эриний шаардлагад нийцүүлэн цаашид бэхжүүлэн, хөгжүүлэх хүсэл, эрмэлзэл"-ийг Ким Жон Ун цохон тэмдэглэсэн байна.
Түүнчлэн Владивосток хотод хийсэн уулзалтыг Ким Жон Ун дурсаад, Владивостокийн дээд хэмжээний уулзалтын үеэр хийсэн хэлэлцээг "БНАСАУ болон Оросын найрамдлын стратегийн болоод уламжлалт харилцааг хөгжүүлэхэд дэмжлэг болох үүднээс зайлгүй биелүүлнэ" хэмээн онцолсон байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ