Хонконг: Эмх замбараагүй байдал үүссэнээс хойш 9000 орчим хүн баривчлагджээ
2020-06-12

2019 оны зургадугаар сарын есний 2020 оны тавдугаар сарын 31-ний хооронд олон нийтийн эмх замбараагүй байдалтай холбоотойгоор Хонконгт 8986 хүн баривчлагдсан талаар цагдаагийнхан мэдээлжээ. 

 

Баривчлагдсан хүмүүсээс 204-д эрхзүйн бүх ажиллагааг дуусгасан бөгөөд тэдний 166 нь шийтгэгдэн, хоригдсон байна. Харин 2020 оны зургадугаар сарын есний өдөр хууль бус жагсаалын үеэр 53 хүн баривчлагджээ.

 

2019 оны зургадугаар сараас 2020 оны тавдугаар сарын хооронд үймээн дэгдээгчид асар олон тооны гэрлэн дохио, хашлага, хяналтын камерууд, замын хучилга, хогийн сав болон бусад олон нийтийн өмчийг эвдлэн сүйтгэсэн гэж Хонконгийн цагдаагийнхан мэдээлсэн байна. Дээрх эвдэж сүйтгэсэн эд зүйлийг засахад 8,54 сая ам.доллар зарцуулжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин