Жо Байден: Трамп сонгуулийн үр дүнг зөвшөөрөхгүй бол цэргийнхэн түүнийг ордноос гаргана
2020-06-12

Дональд Трамп сонгуульд ялагдсанаа хүлээн зөвшөөрөхгүй бол цэргийн эргэлт гарч мэднэ хэмээн АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшихээр горилж буй дэд ерөнхийлөгч асан Жо Байден мэдэгджээ.

 

Тэрбээр  CNN агентлагт ярилцлага өгөх үеэр Трамп 11 дүгээр сарын сонгуульд ялагдсан ч үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй, албан тушаалаасаа буухыг хүсэхгүй бол юу болох талаар бодож байсан эсэхийг сэтгүүлч асуусан байна. Ийм үйлдэл гаргавал Трампыг Цагаан ордноос гаргахад цэргийнхэн тусална гэж Байден хариулсан байна. 

 

"Түүнийг цэргийнхэн маш хурдан Цагаан ордноос гаргана гэдгийг би та бүхэнд амлаж байна, мөн үүнд туйлын итгэлтэй байна" хэмээн Байден онцолжээ.

 

Түүнтэй ижил байр суурийг Ардчилсан намаас сонгогдсон Төлөөлөгчдийн танхимын гишүүн Седрик Ричмонд мөн илэрхийлж байв. Трамп сонгуулийн үр дүнг эсэргүүцвэл цэргийнхэн оролцоно хэмээн мэдэгдсэн юм. "Цэргийн генералууд болон бусад хүмүүс идэвхитэй ажиллаж, засаглалыг тайван замаар шилжүүлэх нөхцөлийг хангана гэдэгт би итгэлтэй байна" хэмээн тэрбээр мэдэгджээ.

 

Энд дуулгахад, АНУ-д 2020 оны 11 дүгээр сарын гуравны өдөр Ерөнхийлөгчийн сонгууль болохоор товлогдсон. Энэ сонгуульд АНУ-ын өнөөгийн Ерөнхийлөгч Дональд Трамп Бүгд Найрамдах Намаас, харин дэд ерөнхийлөгч асан Жо Байден Ардчилсан намаас нэр дэвшихээр горилж байгаа юм. 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Ёстой сэрүүн зүүдэлж, зүүдэндээ итгэж яарч байгааг нь хараач.Хүүтэйгээ нийлээд Украйнд эвгүй юманд орсон этгээд шүү.
2020-06-19
Хуурамч ардчилал сөнөтүгэй
2020-06-13
ZOCHIN:
JO BAIDEN SHUUD AJILDAA ORSON N DEERSHUU.ERUNHIIDUU DELHII HETCUU BOLJIINOSHUU. JO G DEMJIJ BNA.
2020-06-13
Trump jlna
2020-06-12
jg unen shuu
2020-06-12
Peloshi Baiden metiin heden arvan zil tord baisan cadadgui huvalzuudiig bugdiig zailuulah heregtei
2020-06-12
irgen:
ukrainiig ooriin um shig daramtalj hyslee bielyylsen zavaan hyn, ukrainchuud ch oorsdoo ergyy ulsuud
2020-06-12
Trump ylna
2020-06-12
jg unen shuu
Энэ тэнэг харуудын гар хөл болсон амьтан яагаад ингэж ярьдаг юм болоо. Улсаа самрах гээд байж ядаж байх шив
2020-06-12
өөрийгөө ялна гээд бүүр итгэчихжээ, кк, Трамп ялах ч юм билүү. Явж явж энэ өөрөө их тэнэг юм
2020-06-12
Trump jlna