Монгол Улс 3,2 сая хүн амтай
2020-06-12

 

Засгийн газрын хуралдаанаар хүн ам орон сууцны 2020 оны тооллогын дүнг танилцуулав.

 

Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын дүнгээр Монгол Улсын хүн ам 3.296.866, өрхийн тоо 897.427 болжээ. 2010 оны улсын ээлжит тоологоос хойш Монгол улсын хүн ам жилд дунджаар 2.2 хувиар өссөн байна.

 

Хүн амын насны бүтцийн хувьд ерөнхийдөө залуу хэвээр буюу 0-14 насны хүүхэд 31.5 хувь, 15-64 насны хүн ам 64.4 хувь, 65 түүнээс дээш насны хүн ам 4.1 хувийг эзэлж байна. Нийт хүн амын 46 хувь Улаанбаатар хотод 19 хувь нь хангайн бүсэд, 16 хувь нь төвийн бүсэд, 13 хувь нь баруун бүсэд, 7 хуь нь зүүн бүсэд, нийт хүн амын 7 хувь нь буюу 122.3 мянган хүн гадаадад 6 болон түүнээс дээш сараар оршиж байна. Нэг кв/км нутаг дэвсгэрт ногдох хүний тоо 2.1 болж 2010 оноос 0.4 функтээр өссөн байна.

Shuud.mn
Сонин хачин
Шинэ эвслээс УИХ-ын 27 дугаар тойрогт нэр дэвшигч Х.Оюунцэцэг; "СХД-ийн 3-р хороонд байрлах манай төв штаб дээр хэвлэл мэдээллийнхэн болон цагдаагийн байгууллагаас өргөн бүрэлдэхүүнтэй ирж нэгжлэг хийсэн. Манай штабын байр өмнө нь караоке, цэнгээний газар байсан 3 давхар барилга. Манай төв штабын яг өөдөөс харсан өрөөнд АН-ынхан туг далбаагаа оруулсан. АН-аас нэр дэвшигч Кёкүшюзан Д.Батбаярын сонгуулийн штаб байрлаж байна. Ардчилсан намаас нэр дэвшигчид иргэдэд мөнгө тараасан, шатахууны талон тараасан зэрэг баримтууд олдсон. Тэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл ирэхээс өмнө штабын байраа онгорхой хэвээр нь үлдээж зугтсан. Энэ бол намайг хорлон сүйтгэх ажиллагаа гэж харж байна. Мөн миний сурталчилгааны тараах материалуудыг өөр хүмүүс түүж авсаар АН-ын штаб руу орсон. Шударга бус өрсөлдөөн явуулж байна"
2020-06-12