COVID-19: Итали технологийн дэвшлээр халдварыг хянана
2020-06-12

Италийн Засгийн газар шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалтыг хянахын тулд Immuni нэртэй гар утасны аппликейшн нэвтрүүлж байгаа талаар Reuters агентлаг мэдээллээ. 

 

Италийн Засгийн газрын дэмжлэгээр бүтээсэн энэ апликейшн нь гар утас эзэмшигчийн ойр харилцдаг хүмүүсийг бүртгэхэд Bluetooth сүлжээ ашигладаг аж. Тухайн хэрэглэгчид коронавирусийн халдвар илэрвэл энэ өвчтөнтэй харилцсан бүхий л хүмүүст нэгэн зэрэг мэдэгдэл очих гэнэ. 

 

Энэ апликейшнийг зургадугаар сарын гуравны өдрөөс эхлэн шат дараатайгаар нэвтрүүлж байгаа бөгөөд эхний 10 өдрийн байдлаар 60 сая оршин суугчийн найман сая гаруй нь апликейшнийг татан авчээ. Италийн технологийн инноваци болон цахимжуулалтын сайд Паола Пизаногийн өгүүлснээр дээрх апликейшнийг энэ сарын сүүл хүртэл тус улсын нутаг дэвсгэр даяар татаж авах боломжтой гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин