Монгол, Канадын Гадаад хэргийн сайд нар утсаар ярив
2020-06-12

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Канадын Гадаад хэргийн сайд Франсуа Шампейн нар 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр утсаар ярив.

 

 

Сайд нар энэ оны 2 дугаар сард Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхены Бага хуралд  оролцох үеэрээ  уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцсоноо тэмдэглэхийн сацуу энэ уулзалтаас хойших хэдхэн сарын дотор дэлхий дахинаа шинэ коронавирусын цар тахал дэгдэж, улмаар олон улсын хамтын нийгэмлэгт төсөөлж байгаагүй сорилт авчирсныг, үүнийг даван туулахад хамтран ажиллахын чухлыг онцлон ярилцав.

 

Сайд Д.Цогтбаатар цар тахлын эсрэг Монгол Улсын Засгийн газрын авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлж, цаашид ийм өргөн цар хүрээтэй аюултай тулгарахад улс орнууд хамтран ажиллахад бэлэн байх ёстойг үйл явдал харуулж байна гээд энэ тухайд Монгол Улс зарим санаачлага гаргаж ажиллаж байгааг дурдав. Тэрбээр ДЭМБ-ын ивээл дор Олон улсын эмнэлгийн түргэн тусламжийн алба бий болгох санал дэвшүүлснээ танилцуулж, цар тахлын дараах дэлхий ертөнцөд эрүүл мэндийн аюулгүй байдлын итгэлцэл чухал болно гэв.

 

Канадын сайд цар тахлын эсрэг олон улсын хамтын нийгэмлэг хүч чармайлтаа нэгтгэх ёстой гэдэгтэй санал нийлж байна гээд хамтран ажиллахын төлөө байгаагаа нотлов. Тэрбээр канадын тал  эдийн засгаа сэргээх, олон улсын түвшинд хүнсний хямрал, нийлүүлэлт тасалдахаас сэргийлэх, ажил орлоготой байлгахад анхаарч ажиллаж байгааг тэмдэглэв. Канад нь “Ковид-19” цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах, оношилгоо, эмчилгээг хөгжүүлэх, вакцин гаргаж авах ажлыг эрчимжүүлэх чиглэлээр ихээхэн чармайлт тавьж, олон улсын арга хэмжээнүүдийг зохион байгуулаад байгаа юм.

 

Сайд нар Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагаанд сэтгэл ханамжтай байгаагаа тэмдэглэж, цар тахлын дараах  үеийн хамтын ажиллагаагаа төлөвлөх, түүний дотор  өндөр түвшний харилцан айлчлалыг хэрэгжүүлэх болон бүс нутаг, олон улсын харилцааны сонирхсон асуудлаар ярилцлаа.

Эх  сурвалж: ГХЯ

Shuud.mn
Сонин хачин
yag iy utsaar yaridag n oilgomjtoi. Zeel tuslamj iy bna geed l guilagchin tsarailaad iym l guidag bhdoo manaihan. ichij uhmeer bvhel bvten tusgaar uls neeree araichdee.
2020-06-13
ZOCHIN:
TCAANA N MONGOL HUN BGAASHUU
2020-06-13
ZOCHIN:
MONGOL ULSIIN NER TUR LAV L EVROT HAR TAMHINII NAIMAACHID.....DILOMATUUD. ER N DANDAA L TAMHI ZUUDUG DAVRAAD HAR TAMHI YM BISHUU ..UMHII DILOMATUUD AA
2020-06-13
ZOCHIN:
MONGOL ULSIIN GADAAD HARILTCAANII YAM...UG N GOE LDOO. HARIN CH MONGOLCHUUDIIN HEREGLEE ENGIIN IRGED DUNDAA HAR TAMHIIG HEREGLEDEGGUISHDEE.DILOMATUUD UE UEDEE HEREGLEDEGIIN BISH UU...SAIDIIN JOLOOCH HIISEN UILDEL CHINI CHINII HAMAARALTAI YM BISHUU ..YAJ CHI DAHIAD NER DEVSHIJIINE E SHIREN NUURT MINI.UMNUUS CHINI HOSHOGO ULAUJIINA.DILOMATUUD TAMHINII NAIMAA,,,DAVRAAD HAR TAMHINII NAIMAA.TED YG YU BODOJ TER ALBAND OCHIDOG VE...
2020-06-13
манай сайд тодорхой бусжижиг улсад хэт томорсон биелэхгүй асуудал ярьсан байна канад сайд хүнсний үйлдвэрээ эрчимжүүлэх ажилгүйдлийг багасгах эдийн засгаа сэргээх гээд амьд асуудал ярьсан байна цогоо ичиж үхмээр юм
2020-06-13
Тэгэхээр ямар нэгэн гомдолгүйгээр та нар өгөх байх гэж бодож байна” хэмээн ярьсан нь бичлэгтэйгээ баримт болон үлджээ.
2020-06-13
2016 оны сонгууль:
УИХ-ын гишүүн болохын тулд З.Нарaнтуяа хэчнээн төгрөг зарцуулсан бэ? Сонгуулийн штабынхантайгаа зах зухаас нь ярьж буй бичлэгийг сийрүүлбэл "Бүх ухуулагчиддаа албан ёсоор 200, 200-г өгчихсөн байна. Одоо 200 дутуу. Бүх ухуулагчийнхаа нэмэх 200-г тооцоод хадгалчихъя. Тэгээд ялсныхаа дараа мөнгийг нь өгөх үү, хэзээ өгөх вэ, урд өдөр нь байсан ч яахав. Ямар ч байсан 27 гэхэд өгчихсөн байя. Тэгэнгүүт мөлхөө гэж 1900 хүн байна. Ганц аюул. Мөлхөөгийн тоогоор би 592 сая төгрөг өгөх юм байна. Тэгэхээр мөлхөөг нэг штабт дунджаар тэд байна гэж тооцоод нэг мөнгө өгье. Тэрийгээ цаанаа жижиглээд олон хүнд өгнө үү, бөөнөөр нь нэгийг өгнө үү өөрсдөө мэд гээд өгчихье. Энэ бүх мөнгөнийхөө тооцоог би намд өгнө. Гарвал би 300-г хийх ёстой. Өнөөдөр 200-г хийчихсэн байгаа. Одоо энэ бүх тооцоонд 100 бол гарна. Би энийгээ өгөөд тооцоогоо ийш нь өгчихнө. Тэгээд намаас мөнгө нэхэх хүнгүй боллоо шүү дээ, тиймээ. Бензин, машинуудыг нь өгчихлөө. Мөлхөөгийн мөнгийг тооцоод өгчихсөн. Тэгэхээр ямар нэгэн гомд
2020-06-13
Тэгэхээр ямар нэгэн гомдолгүйгээр та нар өгөх байх гэж бодож байна” хэмээн ярьсан нь бичлэгтэйгээ баримт болон үлджээ.