Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөөг танилцууллаа
2020-06-12

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

 

                        “Алсын хараа- 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого

 

Улаанбаатар хот 1990 оноос хойш, шилжилтийн үеийг туулж ирсэн. Шилжилт, нягтрал төвлөрлийн үеэсээ дараагийн хөгжлийн шат, эдийн засгийн төрөлжсөн, дэд төвтэй, дагуул хоттой, ажилтай орлоготой хөгжингүй хот болгохын тулд хөгжлийн дараагийн шатанд  орон бодлогын баримт бичгээ боловсруулж, төрийн дээд шатны байгууллага нийслэлийн холбогдох байгууллагуудаар батлуулж  боловсруулж хэрэгжүүлж байна. Улаанбаатар хот ба дагуул хот бодлого   УИХ-аар хэлэлцүүлэгдэж батлагдсан.

 

                                   “Улаанбаатар ба дагуул хот” урт хугацааны бодлого 

 

Нийслэлийн удирдлагын баг, нийслэлийн холбогдох байгууллагууд, мэргэжлийн байгууллагуудын оролцоотой Улаанбаатар хотын ирээдүйн хөгжлийн бодлогыг тодорхойлж УИХ-аар батлагдсан “Алсын хараа-2050” Монгол улсыг  хөгжүүлэх урт хугацааны  үзэл баримтлалд “Улаанбаатар ба дагуул хот” бодлогыг тусгаж, дэд хэсэг болгон боловсруулж батлуулсан.

 

  1. Хүн төвтэй хотын бодлого
  2. Орчин төвтэй шийдэл
  3. Төлөвлөлт төвтэй хөгжил
  4. Сайн засаглал 
  5. Дагуул хот гэсэн агуулгатай байна.  Гурван үе шаттай хэрэгжинэ.

 

Нэгдүгээр шат: Шинэчлэл, өсөлтийн үе

Хоёрдугаар шат: Эрчимжүүлэлтийн үе

Гуравдугаар шат: Даацтай хөгжлийн үе

 

Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө түүний үзэл баримтлал

 

Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөлтийг 1954-1986 он хүртэл ЗХУ-ын Москва хотын “Гипрогор” институт, 2002-2013 он хүртэл Манай улсын архитектор инженерүүд  төлөвлөлт 2013-2020 он хүртэл хөгжлийн бодлого төлөвлөлт хэрэгжүүлэхэд алдаа оноо гарсан. Дараагийн 20 жилийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө түүний үзэл баримтлалыг боловсруулсан. Өнөөдөр Улаанбаатар хотыг урт хугацаанд хөгжүүлэх хөтөлбөрийг Засгийн газраар батлууллаа.

 

Нийслэлийн 470 мянган га нутаг дэвсгэрийн хэмжээнд, Улаанбаатар хотын түвшинд “УБЕГ-2020/2030”-д тодорхойлсоны дагуу Улаанбаатар хотын барилгажсан 35602.0 га нутаг дэвсгэрийн  хэмжээнд  дунд хугацаа нь 2025 он, урт хугацаа нь 2030 он хүртэл хэрэгжинэ.

 

Түрээслээд өмчлөх орон сууц

 

Нийслэлд ашиглалтад ороход бэлэн болсон 5000 гаруй орон сууц байна. Үүнээс 100 хувийн гүйцэтгэлтэй зарахад бэлэн 1983 орон сууц, 70-аас дээш хувийн гүйцэтгэлтэй 3318 орон сууц байгаа. Орон сууцны сан бүрдүүлж байна.

Сонгон шалгаруулах үе шат /Хялбаршуулсан схем/

-Засгийн газар, УОК онцгой нөхцөлд ажиллаж байгаа төрийн албан хаагчдын квотыг тогтооно.

-Ковидод ажилласан албан байгууллагууд квотод заасан тооны дагуу нэрсийг ирүүлнэ.

-НОСК ХК шаардлагад нийцсэн, ашиглатад орсон орон сууцуудаар  онлайн хэлбэрээр үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.

-ТАХ орон сууцаа үнэ, орлого зэрэг нөхцлөөс хамааруулан сонгоно

-Иргэдийн сонгосон байрыг НОСК ХК худалдан авна

-НОСК ХК иргэдтэй түрээслээд өмчлөх  гэрээ байгуулна

-Улаанбаатар хотыг урт хугацаанд хөгжүүлэх хөтөлбөрийг Засгийн газраар батлууллаа

Г.Мичидмаа 

 

Shuud.mn
Сонин хачин