COVID-19: БНХАУ-д зөөвөрлөгдсөн 10 тохиолдол шинээр бүртгэгдлээ
2020-06-15

Өнгөрсөн хоногт COVID-19 вирусийн зөөвөрлөгдсөн 10 тохиолдол шинээр бүртгэгдсэн талаар Синхуа агентлаг зургадугаар сарын 15-ны өдөр мэдээллээ. 

 

БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний комиссын мэдээлснээр, Хятадад нийт зөөвөрлөгдсөн тохиолдолл 1837 болжээ. Зөөвөрлөгдсөн шинэ 10 тохиолдлын дөрөв нь Сычуань, хоёр нь Чунцин, хоёр нь Шэньсид харин Шанхай болон Фужяньд тус бүр нэг бүртгэгдсэн байна.

 

Нийт зөөвөрлөгдсөн тохиолдлуудын 1745 нь эмчлэгдэн эмнэлгээс гарсан бол 92 хүн эмчилгээгээ үргэлжлүүлж байгаа гэнэ. Харин нас баралт бүртгэгдээгүй гэж Синхуа агентлаг мэдээлжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин