COVID-19: Буриадад халдвар авсан хүний тоо 2300-г давлаа
2020-06-15

Зургадугаар сарын 15-ны өглөөний байдлаар Буриадад COVID-19 вирусийн халдварын шинэ тохиолдолл 51 бүртгэгдсэнээр коронавирусийн халдвартай өвчтөнүүдийн тоо 2303 болжээ. 

 

"Шинээр бүртгэгдсэн 51 тохиолдлын тав нь Оросын бусад бүс нутгуудаас ирсэн, 15 нь Ирокинд суурин, хоёр нь хяналтын үзлэгийн явцад илэрсэн бол бусад нь өмнө нь халдвар илэрсэн хүмүүсийн хавьтагчид байсан" гэж Буриадын Эрүүл мэндийн яамны хэвлэлийн алба мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, тахал анхлан бүртгэгдсэнээс хойш 1835 хүн эмнэлгээс гарч, 13 хүн нас барсан байна. Одоогийн байдлаар сэхээн амьдруулах тасагт 17 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн зургаа нь уушгины хиймэл амьсгалын аппарат залгуулсан байгаа аж.

 

Буриадад анх халдвар илэрснээс хойш  нийтдээ 132 943 хүнд коронавирусийн тест хийжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин