"Монголын бизнес эрхлэгчдийг Жорж Флойдын адил боомилж байна"
6-15

Бизнес эрхлэгчдийн нэгдлээс "Ковид-19" цар тахлын хөл хорионы улмаас бизнесийн салбарт хүндрэл учирч байгаа талаар мэдээлэл хийж, өнөөдөр /2020.06.15/ 11.00 цагаас Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийх болсноо мэдэгдлээ. 

 

 

Хувиараа бизнес эрхлэгчдийн төлөөлөл "BRB" компанийн захирал Ж.Энхжаргалан "Бид төр засагт таван шаардлага тавьж байна. Тухайлбал 2021 оныг дуустал бизнес эрхлэгчид биднийг муу зээлдэгч болгохгүй, данс хаахгүй байгаасай гэж хүсч байна. Учир нь дурын байцагч очоод данс хаах боломжтой нийгэмд бид амьдарч байгаа. Нэгэнт ам нээснийх бизнесийн ердийн зээлийн жилийн 12-24 хүүг 3-6 хувьтай болгож өгөөсэй. Ийм хүүтэй зээл олдвол жижиг дунд бизнес цэцэглэнэ. Тэгвэл нөгөө яриад байдаг 1 сая жуулчин хүлээж авах нөхцслийг бүрдүүлэх маш олон залуус бэлэн байгаа. Энэ шаардлагыг тавдугаар сард төрийн байгууллагад тавьсан. Хариу нь судалж байна, тооцож байна л гэсэн. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

 

Тэгсэн хэр нь хүүхдийн 100 мянга, ажилчдад 200 мянган төгрөг өгөх арга хэмжээ авлаа. Энэ хангалтгүй байна. Манай BRB компанийн 16 ажилтанд 200 мянган төгрөг орж ирсэн. Ажилчдынхаа дансанд шилжүүлсэн. Гэвч цаана нь урсгал зардал, түрээс зэргийг аван сарын хугацаанд  яаж дааж байна гэж бодож байна вэ. Өрөнд орж үхлээ.

 

Биднийг бухимдуулж байгаа хамгийн гол зүйл нь сонгууль эхэлсэн чинь өнөөх "COVID-19" халдвар нь алга болчихсон. Энэ л шударга бус үйлдэлтэй санал нийлэхгүй байгаа учраас өнөөдөр 11.00 цагт Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийхээр болсон" гэлээ. 

 

Мөн тэрбээр бизнес эрхлэгчдийн өнөөгийн нөхцөл байдал, төр засгийн шийдвэрийг тавдугаар сарын 25-ны өдөр АНУ-ын Миннеаполис хотноо цагдаагийнхны гарт амиа алдсан өнгөт арьстан Жорж Флойдын үхэлтэй зүйрлэн тайлбарлалаа. Ж.Энхжаргалан захирал "Түүний хүзүүг боомилж амийг нь хохироосонтой адил өнөөдөр Монголын эрх баригчид жижиг дунд бизнес эрхлэгчид бидний хүзүүн дээр дарж суучихаад, "Амьсгалж чадахгүй байна. Хоёр метрийн зайгаа бариад ажил хийж мөнгө олъё" гэхээр боомилж байна" гэсэн юм. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Монголчуудын бизнес гэж юу байдгийн их удаж л Баар Пааб Шөнийн цэнгээний газар Дэн буудлуудын орлго тасарч үхлээ юу
2020-07-10
dasd:
asdasd
2020-06-18
dsaadasd:
asdasd
2020-06-18
dasd:
asda
2020-06-17
Sanal:
Yutai ch virus naas aa salya, eruul bvl busad n daraa uchriig n olj bolno
2020-06-16