Элсэлтийн ерөнхий шалгалтын ХУВААРЬ
2020-06-15

 

БСШУСЯ-наас элсэлтийн ерөнхий шалгалтын талаар мэдээллээ.

 

 

БҮТ-ийн хэлтсийн дарга Л.Ганбат :

 

-ЭЕШ долдугаар сарын 02-05-ны өдрүүдэд зохион байгуулагдана. “Суудлын хуваарь” хуудсыг өнөөдрөөс /2020.06.15/ эхлэн Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-д нэвтэрч өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан хэвлэж авна. Уг хуудсан дээр шалгуулагчийн шалгалтын төвд ирэх хугацаа "нэвтрэх хэсэг"-ийн дугаарыг нарийвчлан заасан байна. 

 

Коронавирус халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор УОК, ЭМЯ, Мэргэжлийн хяналтын байгууллагуудаас гаргасан заавар, зөвлөмж, өгч буй чиглэл, шаардлагын дагуу халдвар хамгааллын дэглэмийг сахиж нэг танхимд 1,5-2.0 метрийн зайтай байрлуулсан ширээ суудалд сууж шалгалтаа өгөх бөгөөд 12-оос илүүгүй шалгуулагч хамрагдахаар зохион байгуулж нийт 85 шалгалтын байрыг бэлдэж байна.  

 

Дүн оноо гарах, засалтын үйл ажиллагааг шууд засалтын шилэн технологи ашиглан, тухайн шалгалтын дараа шалгалтын байр тус бүрээс тусгай цахим хаягаар "lIVE"-аар  шууд мэдээлнэ.  Мөн Их дээд сургуулийн  хуваарь сонголт онлайнаар зохион байгуулагдана. Үндэсний хэмжээний босго оноонд өөрчлөлт ороогүй.

 

 

Шалгуулагчдын  бүрдүүлэх материал:

-Суудлын хуваарь

-Иргэний үнэмлэх

-Бүртгэлийн хуудас

-Бүрэн дунд боловсролын үнэмлэх байна. 

 

Шалгалтын хуваарь:

 

Долдугаар сарын 02-нд

-Монгол Улсын түүх

-Англи хэл

 

Долдугаар сарын 03-нд

-Хими

-Газар зүй

-Нийгэм

 

Долдугаар сарын 04-нд

-Биологи

-Математик

 

Долдугаар сарын 05-нд

-Физик

-Орос хэл

-Монгол хэл

 

Г.Мичидмаа 

Shuud.mn
Сонин хачин
Blank Atm Card Hack For Sale:
I Want To Testify About Dark Web Blank ATM Cards. Telegram : +22871392668 (The Official Automatic Teller Machine) They Sell Automatic Blank ATM Cards That You Can Use To Withdraw Money At Any ATM Machine Around The World Wide. Order Your Blank ATM Card Now With The Official Automatic Teller Machine. Email Address : officialautomatictellermachine@gmail.com Telegram : +22871392668 Google Chat : officialautomatictellermachine@gmail.com I Saw So Much Testimony On The Internet About How Dark Web Hackers Produce An Automatic Blank ATM Cards And Sell Them To Different People Around The World Wide. Order Your Blank ATM Card Now.
2023-12-18
5,5
2021-05-04
Уянга:
Ок
2021-05-04
5,5