COVID-19 дахин тархах өндөр эрсдэлтэй байгааг Бээжин анхаарууллаа
2020-06-15

Бээжин хотын бөөний худалдааны томоохон зах дээр халдварын шинэ дэгдэлт гарсны улмаас коронавирус тархах эрсдэл маш өндөр байгааг тус хотын эрх баригчид анхааруулжээ. Энэ талаар Бээжин хотын засгийн газрын хэвлэлийн албаны тэргүүн Сюй Хэжянь мэдэгдсэн байна. 

 

Түүний онцолсноор, эрх баригчид нэн шийдэмгий арга хэмжээ авч хэрэгжүүлэн, зах болон ойролцоох дүүргүүдэд тахал судлал шалгалт хийж, вирусийн эх үүсвэрийг тогтоон, халдварын голомт болон зэргэлдээх дүүргүүдийн хүмүүсийг шинжилгээнд хамруулах гэнэ.

 

Бээжин хотын Засгийн газрын мэдээлснээр, зургадугаар сарын 14-ний ням гаригт энэ хотод 76499 хүнд коронавирусийн тест хийхэд 59 хүний шинжилгээний хариу эерэг гарсан байна. Харин даваа гаригт гаргасан мэдээлэл энэ үзүүлэлтээс зөрж, өнгөрсөн хоногт коронавирусийн халдварын тохиолдол 42 бүртгэгдсэн гэж статистикт тусгажээ. 

 

Бээжин хотод зургадугаар сарын 11-нийг хүртэлх 56 өдрийн туршид коронавирусийн халдвар нэг ч бүртгэгдээгүй байсан юм. Гэвч Бээжин хотын "Синьфади" зах дээр коронавирусийн дэгдэлт гарсны улмаас зах байрлах дүүрэгт дайны байдал тогтоосон талаар зургадугаар сарын 13-ны өдөр Бээжингийн эрх баригчид мэдэгдэж байлаа. Улмаар захыг тойрж байрласан 11 орон сууцны хороололд амьдрах иргэд гэрээсээ гарах эрхгүй, мөн тусгаарлалтын дэглэм сахих шаардлагатай болсон юм. Энэ дүүрэгт гурван бага сургууль, гурван цэцэрлэг үйл ажиллагаагаа сэргээсэн байсан ч шинээ халдвар илэрсэн тул дахин хаалгаа барьжээ. 

 

Халдвар дэгдсэн захаар үйлчлүүлсэн 517 хүнээс 45 хүний шинжилгээний хариу эерэг гарсны улмаас зургадугаар сарын 13-нд "Синьфади" захыг хаасан байна. Global Times сонины мэдээлснээр  загас янзалдаг тавцангаас вирус олджээ. Халдвартай загас далайн бүтээгдэхүүн худалдаалдаг Жиншэнь захаас ирсэн бөгөөд өмнө нь энэ зах дээр вирус илэрч байсан гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
ард түмэн:
бээжин хотын засгийн газар бхдаа ч яахав дэ энэ сэтгүүлчид үнэхээр дүп новшнууд юмаа бичиг үсэг бүрэн тайлагдаагүй бж яаж сэтгүүлч болдогийн бол үайлуул
2020-06-15