Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хашаанд 2.5 га талбай шатжээ
2020-06-17
Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо, “Үндэсний соёл амралтын хүрээлэн”-ийн хашаанд Өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлага 2020.06.16-ны өдрийн 11:02 цагт Онцгой байдлын албанд ирсэн байна.

 

Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 11:08 цагт очиж, тус хүрээлэнгийн хашаанд 2.5 га талбайд өнжмөл өвс, “Хүрээ-Энтертаймэнт” ХХК-ийн хашаанд 1 га талбайд өнжмөл өвс тус тус шатаж байсныг 5 цаг ажиллаж унтраажээ.

Shuud.mn
Сонин хачин
1:
Хотын төвд гарсан галыг 5 цаг унтраасан юм бол Сэлэнгийн Ерөөд гарсан галыг яаж унтрах вэ?
2020-06-17