Аархуу МОНГОЛ


Сүхбаатарын талбайн урд хэсэг буюу 1.6 га талбайг хамардаг Хонхтой цэцэрлэгт хүрээлэнг шинэчилж тус газарт орчин үеийн шийдэл бүхий цэцэрлэгт хүрээлэн болгохоор дөрөвдүгээр сарын 01-нээс бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн.
Нийслэлийн хот тохижилтийн газар, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын ажилчид хоёр сар гаруйн хугацаанд Хонхтой цэцэрлэгт хүрээлэнг шинэчлэх ажлыг гүйцэтгэж тун удахгүй ашиглалтад өгөхөд бэлэн болсон бөгөөд өчигдөр усан оргилуурын туршилтыг эхлүүллээ.
Дэлхий нийтээрээ COVID-19 халдвараас айж, хүнд хэцүү цаг хугацааг хэрхэн хохирол багатай даван туулах тухайд санаа зовниж байхад Азийн цээжин дэх жижигхэн Монгол Улс харин улсын нийслэл Улаанбаатарын төв талбайд 3.2 тэрбум төгрөгийн өртөгтэй усан оргилуур нээн "аархаж" байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ