Ц.Баатархүү: Сонгуулийн үр дүнд нөлөөлөх гэсэн үйлдлийг эсэргүүцэж байна
2020-06-18

 

Ардчилсан намаас  цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

 

Ардчилсан намын дарга ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү:

 

-Энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуулийн ажил сүүлийн шатандаа явж байна. УИХ-ын сонгуулийн санал хураалт болохоос өмнө нэр дэвшиж байгаа хүмүүсийг баривчлах эсвэл барьцаа хөрөнгө тавих шахалт үзүүлж байгааг  сонгуулийн үр дүнд нөлөөлөх гэсэн оролдлого нөгөө талаас дарангуйлал тогтоох гэсэн оролдлого байна гэж Ардчилсан нам үзэж эсэргүүцэж байна. Хэрэв нэр дэвшиж байгаа хүмүүсийн  гэм буруутайг нь  хууль хяналтын байгууллагаар тогтоох гэсэн бол сонгууль эхлэхээс өмнө дөрвөн жилийн өмнө тогтоох боломжтой байсан. Энэ хүмүүс Монгол улсын нутаг дэвсгэрээс оргон зайлахгүй. Сонгуулийн санал хураалт болохоос өмнө санал хураалт дуустал хориг шийдвэр гаргаж байгаа нь иргэдийнхээ сонгох эрх нөгөө талаас сонгогдох эрх рүү халдаж байна. Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүй ийм үйлдэл явуулах ёсгүй. Тийм учраас сонгуулийн үр дүнд шууд нөлөөлөх гэсэн энэ үйлдлийг таслан зогсоохыг Ардчилсан намаас шаардаж байна.

Ардчилсан намаас уриалга гаргаж байгаа бөгөөд бусад намууд, нэр дэвшигчдийг уриалж байна.

 

Ардчилсан намын Хуулийн газрын дарга н.Ариунбилэг:

 

-Сонгуулийн сурталчилгаа дуусаагүй, шүүхээс оргон зайлаагүй байхад сонгуульд нэр дэвшигчдийг цагдан хорилоо. Энэ бол  сонгуулийн хуулийг зөрчсөн үйлдэл.

Тийм учраас Ардчилал, шударга ёс, хууль  дээдлэх зарчмыг  хамгаалж байр сууриа илэрхийлэхийг нийт нам эвсэл нэр дэвшигч нартаа уриалж байна.

Г.Мичидмаа 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
танай намын баярцогт ганболд бямбасайхан нар чинь дубайн гэрээ хийхэд гол рольд оролцсон этгээдүүд уг гэрээг хийнсээрээ монгол улсад 176 их наядын гадныханд тавиад туучихсан этгээдүүд ш дээ Оюутолгойгоор авилгажсэн хулгайч нарыг өөгшүүлээд сууж байх гэж дээ ард түмэн лав дэмжихгүй дэг
2020-06-20
Авилгагч нөхөрт:
Авилгагчдыг хамгаалаад байгаа ардчилсан намын нэг ширхэгч хүнийг гаргаж болохгүй Энэ нөхөр авилгачдыг дэмжиснээрээ намаа ялагдуулах тэнэг алхам хийлээ Ард түмэн эдгээр авилгагч луйварчдыг шийтгээд өгөөч гэж сүүлийн жилүүдэд гуйж цөхөрсөн учираас шүүхийн шийдвэрт ихэнх нь баярлаж байгааг цахим орчноос харахадл болно Цүнх баригч нарын үе мултрах анхны алхам боллоо
2020-06-20
АН:
Энэ хужаагийн шээс юу хуцаад байгаан бэ?
2020-06-18
Dugaraa:
Женко, Зика хоёроосоо л асуу л да, генсек минь. Хорлочихоод нуугдчихдаг хоёр шүү дэ, бүх юмны будлианы эзэд. Бүх болсон явдлуудыг нэг буцаагаад ухраагаад бод до, хэн юу гэж хэлж байв гээд, хариулт нь тодорхой ш дэ.
2020-06-18
Иргэн:
АН ч олон лавилгачид , луйварчид төрүүлсэн дээ. Хамгийн анхны УИХ-ын гишүүдээс 3 авилгачин шоронд явж байлаа. Тэр үед хууль шүүх шударга байж дээ. Одоо бол ихэнэх хулгайчууд нь чөлөөтэй, тэр ч байтугай нэр дэвшээд инээгээд явж байна.
2020-06-18