COVID:19:Нурсултан Назарбаев халдвар авчээ
2020-06-19

Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан талаар түүний хэвлэлийн алба мэдээлсэн байна. 

 

"Одоогоор Казахстаны анхны Ерөнхийлөгч өөрийгөө тусгаарласан байгаа. Харамсалтай нь, түүнээс хамгийн сүүлд авсан коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарлаа" хэмээн Назарбаевын хэвлэлийн алба мэдээлжээ. 

Хэдий шинжилгээний хариу эерэг гарсан ч " санаа зовних шалтгаан байхгүй" гэж хэвлэлийн алба онцолсон байна. Мөн Нурсултан Назарбаев зайнаас ажиллаж байгаа гэдгийг онцолжээ. 

 

Г.Бямбасүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин
bye2
2020-06-19
Зочин:
Хурдан эдгэрэхийг хүсье.Урт наслахыг ерөөе.Та сэтгэлийн тэнхээтэй агуу хүн шүү.
2020-06-19
uud boljee
2020-06-19