ШУУД: Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 266 хүн эх орондоо ирлээ
2020-06-18

 

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 17:40 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус  онгоцоор 266 ирж байгаа бөгөөд  252 нь  том хүн, 14 нь нялх хүүхэд байгаа юм.

Үүнээс бага насны хүүхэдтэй гэр бүл 41, өндөр настан 16, жирэмсэн 13, хөгжлийн бэрхшээлтэй 6, эрүүл мэндийн шалтгаантай 31, Цагаачлалын албанд саатуулагдаад байгаа 77, оюутан, санхүүгийн хүндрэл, орох оронгүй болсон, ар гэрийн гачигдал зэрэг шалтгаантай 82 хүн байна.

 

Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Хабу”, “Наранбулаг”, “Сэлбэ”, “Ивээлэн”- д  21 хоног тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Solongosoos gyals gyals nisgeed avchraachee, ugaasaa virus ilreegui humuus bgaa, shinjilgee oguuleed gert n karantiilaach.
2020-06-22