Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдэгдэл гаргалаа
2020-06-19 15:52
Гэрэл зургийг MPA.mn

 

Албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлсэн, урвуулан ашигласан болон авлигын хэргийн явцад гарсан шүүхийн шийдвэртэй холбоотойгоор зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн цахим сүлжээгээр олон нийтэд бодит бус мэдээлэл түгээж, улс төржүүлж байгаа учраас энэхүү мэдэгдлийг гаргаж байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол”-уудыг хуульчлан заасан. Хуульд зааснаар эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан, хэрэг нь шүүхэд шилжсэн шүүгдэгч Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшсэн, эсхүл Улсын Их Хурлын гишүүн байхаас үл хамаарч бусдаас давуу эрх эдлэх тухай үндэслэл огт тусгагдаагүй байна. Улсын Их Хурлын гишүүн байсан, ээлжит сонгуульд нэр дэвшсэн, гишүүн болсон аль ч тохиолдол нь хуулиар тогтоосон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг өөрчлөх үндэслэл болохгүй, энэхүү ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тодорхойлогдож, уг ажиллагааны журмыг өөр хуулиар тогтоож болохгүйг хатуу хуульчилсан тул төрийн өндөр албан тушаал хашиж байсан гэх нэр бүхий шүүгдэгч нар Монгол Улсын бусад иргэдийн адил хууль, шүүхийн өмнө ижил тэгш эрх, үүрэгтэй байх ёстой.

 

Улсын Их Хурлын тухай хуулийн “гишүүний бүрэн эрхийн баталгаа”, Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн нэр дэвшигчийн үйл ажиллагааны баталгаатай холбоотой зохицуулалтад шүүхээс эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг саатуулах, таслан зогсоох нэг ч заалт тусгагдаагүй байгаа нь шүүхийн өмнө хүн бүр эрх тэгш байх Үндсэн Хуулийн зарчимд нийцэж байгаа болно. Иймээс төрийн өндөр албан тушаал хашиж байсан нэр бүхий шүүгдэгч нарт таслан сэргийлэх арга хэмжээг сонгон авч хэрэглэх, өөрчлөн тогтоох ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу явагдсан.

 

Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  “Зөрчил болон гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл хэргийн болон зөрчлийн газарт нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд нэр дэвшигчид холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон зөрчил шалган шийдвэрлэх дараах ажиллагаа явуулахыг хориглоно”, “эрүүгийн хариуцлагад татах буюу эрүүгийн хэрэг үүсгэх, баривчлах, саатуулах, албадан саатуулах, цагдан хорих”,”орон байр, албан тасалгаа, тээврийн хэрэгсэл болон биед нь үзлэг, нэгжлэг хийх.” гэж тодорхойлжээ.

 

Уг баталгаа нь сонгуульд нэр дэвшсэнээс хойш эрүүгийн хэрэг үүсгэх, түүнтэй холбоотой эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тодорхой ажиллагаа эхлүүлэхийг хориглож, ийнхүү эхлүүлэх тохиолдолд Сонгуулийн ерөнхий хорооноос зөвшөөрөл авах асуудалд хамааралтай байна. Харин нэр дэвшихээс өмнө мөрдөн байцаалт, прокурорын шатанд эрүүгийн хэрэг үүсгэж, түүнтэй холбоотой мөрдөн байцаалтын ажиллагаа нэгэнт явагдаж дууссан, шүүхэд хэрэг нь шилжиж ирсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжлэн явагдаж байгаа нэр дэвшигчийн хувьд хууль хэрэгжүүлэгчид “урьд эхэлсэн ажиллагаа”-ндаа зөвшөөрөл авах асуудлыг зохицуулаагүй.

 

Мөн халдашгүй дархан байх статусыг УИХ-ын гишүүнд хувь хүнийх нь хувьд бусдаас давуу эрх эдлүүлэхэд бус, парламентын гишүүнийх нь хувьд албаны эрх, үүргээ саадгүй хэрэгжүүлэх зорилгоор баталгаажуулж, ард түмнийг төлөөлөх үндсэн үүрэгтэй нь холбоотойгоор үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, шүүмжлэх, санал өгөх эрхийг нь хамгаалж олгодог. Зөвхөн эдгээр онцгой чиг үүрэг, үйл ажиллагааг явуулсныхаа төлөө хуулийн хариуцлага хүлээхгүй гэсэн хязгаар нь бусад гэмт хэрэг, зөрчил, захиргаа, иргэний маргаанд бусдын адил татагдаж, хариуцлага хүлээхэд хамгаалалт болдоггүй нь иргэд хуулийн өмнө эрх тэгш байх ардчилалын зарчимд суурилсан байдагт оршдог.

 

Улсын Их Хурлын гишүүн Ж.Эрдэнэбатын холбогдсон гэмт хэрэг нь “хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх” зарчмыг удирдлага болгосон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэг хэсэг юм.

 

Шүүх, шүүгчийн үндсэн чиг үүрэг нь шударгаар зөв эсхүл бурууг тогтоох ажиллагааг шуурхай бөгөөд шударга явуулахад чиглэсэн байдаг болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.6 дугаар зүйлд “Барьцааг мөнгөн хэлбэрээр авах, барьцааг өөрөө, эсхүл түүний өмнөөс бусад хүн, хуулийн этгээд гаргах, барьцааны хэмжээг холбогдсон гэмт хэргийн шинж, хувийн байдлыг харгалзан тогтоох”-оор хуульчилсан. Зарим шүүгдэгчид нь удаа дараа гэм бурууг нь дэнслэх шүүхийн хууль ёсны үйл ажиллагааг тасалдуулж, хүндэтгэлгүй хандаж, таслан сэргийлэх арга хэмжээний үүргээ биелүүлээгүйгээс үүдэн шат дараалан хүндрүүлсэн таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаны эцэст цагдан хоригдсон болно. Барьцааны мөнгөний хэмжээ нь төрийн өндөр албан тушаалтны холбогдсон гэмт хэргийн шинж чанар, аюулынх нь хэр хэмжээтэй хамааралтай юм.

 

“Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх” зарчмыг Монгол Улс Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульдаа тусган бэхжүүлж, хэм хэмжээ тогтоосныг шүүгч бүр чанд мөрдөж ажиллах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ хэрэгжүүлэхэд хэн ч хөндлөнгөөс оролцож, нөлөөлөхийг хуулиар хатуу хориглосон.

 

Гэтэл зарим улс төрийн хүчин, байгууллага, улс төрчид, хувь хүний зүгээс нэр бүхий шүүгдэгч нарыг бусдаас онцгой бүрэн эрхтэй мэтээр мэдэгдэл, шаардлага гаргаж, шүүгчийг хариуцлагад татахыг уриалж байгаа нь шүүх, шүүгчид нөлөөлөх хууль бус оролдлого юм. Иймд шүүх, шүүгчийн хараат бус байдалд нөлөөлж, олон нийтэд илт буруу ойлголт төрүүлэх, оролдлого гаргаж байгааг нэн даруй таслан зогсоохыг шаардаж байна.

 

Хэрэв шүүгчийн итгэл үнэмшил, шийдвэрт нөлөөлөх, нөлөөлсөн аливаа оролдлого гарсан тохиолдолд хэн байхаас үл хамааран хуульд заасан арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг үүгээр мэдэгдье.

 

СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ 

Shuud.mn
Сонин хачин
Мөнхнаран ээж фесбүүк бүлгэм:
Мөнхийн аз жаргалд умбуулж заяаж өгсөнд тань маш их баярлалаа
2020-08-03
Мөнхнаран ээж фесбүүк бүлгэм:
Мөнхийн аз жаргалд умбуулж заяаж өгсөнд тань маш их баярлалаа.
2020-08-03
Мөнхнаран ээж фесбүүк бүлгэм:
Мөнхнаран ээж мөнхнаран ээж мөнхнаран ээж мөнхнаран ээж
2020-08-03
Мөнхнаран ээжээ:
Мөнхнаран ээж мөнхнаран ээж
2020-08-03
Мөнхнаран ээж фесбүүк бүлгэм:
Мөнхийн аз жаргалд умбуулж заяаж өгсөнд тань маш их баярлалаа
Зочин:
Миний сүнсний язгуур мөнхнаран ээжээ угаасаа төрөлхөөсөө байгалиасаа заяагдмал сүнсийг минь гэгээн сэтгэлийг минь ариун биеийг минь эрүүл чийрэг улаанбаатар хотын баянзүрх дүүргийн 13-р хорооллын нэгэн тоотод ачийнхаа 5 настай охиныг хүчиндсэн 47 настай эрэгтэйг өршөөж өгсөнд маш их баялалаа
2020-08-03
миний сүнсний язгуур мөнхнаран ээжээ угаасаа төрөлхөөсөө байгалиасаа заяагдмал сүнсийг минь гэгээн сэтгэлийг минь ариун биеийг минь эрүүл чийрэг улаанбаатар хотын баянзүрх дүүргийн 13-р хороололын нэгэн тоотод гарсан ачийнхаа 5 настай охиныг хүчиндсэн 47 настай сэтгэцийн өвчтэй эрийг шоронд суулгахгүй байлгасанд тань маш их баярлалаа.
2020-08-03
Зочин:
Энэ мэдэгдлийн агуулга зөв байна. УИХ сонгуулийн хууль батлахдаа нэр дэвшигчийг баривчлах, цагдан хориулахгүй байхын тулд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд тэр тухай заалтаа оруулаагүй байна. Шүүхийн өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулдаг хууль нь ЭХХШ тухай хууль. Энэ хуулиа шүүгч зөрчих эрх байхгүй. Манай УИХ заримдаа өөрөө хуулийн цоорхойг их гаргадаг. Хариуцлага хүлээх ёстой бол УИХ өөрөө хариуцлагаа хүлээ. Шүүгчид хариуцлага тооцох үндэслэл алга байна. Ер нь УИХ гэнэт нэг гишүүний санаанд орсон зүйлээр хууль баталдаг. Тухайлбал: Н.Энхбаярыг сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх хууль. Энэ хүн насан туршдаа улс төрийн эрхээ хасуулж байна. Энэ бол арлчилсан улсад байж болмооргүй, насан туршид нь хэлмэгдүүлж байна. Зүй нь энэ хүн нэрээ дэвшүүлж, харин сонгогчид сонгох, сонгохгүй байх эрхээ эдлэх ёстой. Хуучин Москвагаас удирддаг байсан шиг одоо МАНАН удирддаг болсон бол харамсалтай л юм. Цаашид бодоцгоох биз ээ.
2020-06-23
Зочин:
Гэр бүлээрээ УИХ-ын гишүүний суудал руу зүтгэхийг бодоход их л ашигтай байдаг бололтой.
2020-06-23
Зочин:
Шүүхийг тарааж ард нийтээр шүүгчээ томилдог болох хэрэгтэй. Орон нутаг дүүргээрээ шүүгчидээ сонгодог болвол эрх мэдэлтний захиалгаар явахгүй л байх.
2020-06-20
Шударга байх:
Монголийн Хуульч танаас дор байв гэж дээ БУЗАР Булавч бултайж ДАРАВЧ дард аадаг хуультай Үнэн бол ШҮҮХ Үнэнээр шийдээд өгөх асуудал Бууж өгөхгүй гэж байлай үг хэлэх эрхгүй шүү
2020-06-19
С.Баярцогтын анхны эхнэр Ч.Нарантуяа:
"Миний анхны хань С.Баярцогт УИХ-ын 8 дахь сонгуульдаа энэ жил оролцож байна. Өмнөх 7 сонгуульд оролцсон ихэнх тохиолдолд ялалт байгуулж байсан. Шүүхээс 10 тэрбум төгрөгийн барьцаа байршуулах шийдвэр гаргаж хууль бусаар хэлмэгдүүлж байна. Нэгэнт ийм нөхцөл байдал үүссэн учраас миний бие хайрт экс ханийнхаа сонгуулийн кампанит ажлыг үргэлжлүүлж, бүх үйл ажиллагаанд нь идэвхтэй, толгойлж оролцоно гэдгээ үүгээр мэдэгдэж байна. Бид тийм амархан бууж өгөхгүй. Ялна гэдэгтээ бүрэн итгэлтэй байна. Бид Ялна".
2020-06-19
Зочин:
Гэр бүлээрээ УИХ-ын гишүүний суудал руу зүтгэхийг бодоход их л ашигтай байдаг бололтой.
irgen:
ard irged naad luivarchin gemt heregtenyydiig horihod esergyyzeegui ee harin tyynd holbootoi um olj iddeg hamaatai hymyys ni l esergyyzej baigaa baih, mongoliin hogjiliig hoish tataj oorsdoo toriin davuu talaar bayjigsadiig ard tymen omoorohgui
2020-06-19
миний сүнсний язгуур мөнхнаран ээжээ угаасаа төрөлхөөсөө байгалиасаа заяагдмал сүнсийг минь гэгээн сэтгэлийг минь ариун биеийг минь эрүүл чийрэг улаанбаатар хотын баянзүрх дүүргийн 13-р хороололын нэгэн тоотод гарсан ачийнхаа 5 настай охиныг хүчиндсэн 47 настай сэтгэцийн өвчтэй эрийг шоронд суулгахгүй байлгасанд тань маш их баярлалаа.