Тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирэх иргэдийн анхааралд
2020-06-20

 

 

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ зургадугаар сард эх орондоо ирэх иргэдийн анхааралд:

 

  • Иргэдийг 21 хоног тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50000 төгрөг буюу нийт 1 050 000 төгрөг, 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30000 төгрөг буюу нийт 630000 төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг төлөх.

 

  • Төлбөр хийхдээ тухайн иргэний РЕГИСТРИЙН ДУГААР, ОВОГ, НЭР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичихийг анхаарна уу.

 

  • Тусгаарлах байрны төлбөрөө урьдчилан төлөөгүй иргэдийг онгоцонд суулгахгүйг анхаарах.

 

  • Мөн тусгаарлах байр руу хүргэх автобусны зардал болох 10.000 төгрөгийг “Авто тээврийн үндэсний төв”-ийн Төрийн банкны 340004009911 тоот дансанд тушаасан байхыг анхааруулж байна.

 

УОК-ЫН ШУУРХАЙ ШТАБ

Shuud.mn
Сонин хачин
зочин:
МИАТ нисгэгч онгоцны үйлчилэгч нар нөр их эрэстэл гаргаж байж ард иргэдээ аюулт өвчинд нэрвэгдэхээс өмнө амжиж эх нутагт нь авч ирж байгаа тус хамт олны нөр их хөдөлмөрийг монголын төр хөдөлмөрийг үнэлэх хэрэгтэй цаашид төрийн шагналд тодорхойлох нь зүйтэй
2020-06-20